Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ОХУ-ын Хоккейчид 26 жилийн дараа АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

ОХУ-ын Хоккейчид 26 жилийн дараа АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Өмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд ОХУ-ын шигшээ баг Германы багийг хожиж 26 жилийн дараа эх орондоо алтан медалийг авчирч олимпийн аварга боллоо.

Шигшээ тоглолтын үндсэн цаг болон 20 минутын нэмэлт цагт Оросын баг тамирчид 4:3 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Оросын баг тамирчид олимпийн тоглолтоос 9 дэх удаагаа алтан медаль хүртэж байна. Өвлийн олимпийн тоглолтод Германы баг тамирчдын үзүүлж байсан хамгийн дээд амжилт нь хүрэл медаль юм. Харин энэ жилийн олимпийн наадмын хүрэл медалийн болзлыг Канадын баг тамирчид хангасан юм.

Ийнхүү ОХУ-ын баг тамирчид Пёнчаны олимпийн наадмаас эх орондоо 2 дахь алтан медалийг авчирлаа. Өмнө нь уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчин Алина Загитова алтан медаль авсан билээ. Одоогоор Оросын баг тамирчид 2 алт, 6 мөнгө, 9 хүрэл буюу нийт 17 медалийн эзэн болоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн