Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

САЙН МЭДЭЭ: Өрх толгойлсон эмэгтэйн БАЙШИНГ БҮТЭН засварлаж өглөө

САЙН МЭДЭЭ: Өрх толгойлсон эмэгтэйн БАЙШИНГ БҮТЭН засварлаж өглөө

Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан санаачилж зохион байгуулсан энэ ажилд Фэйсбүүкийн олон групп, компаниуд болон хувь хүмүүс нэгдэж, чадах бүхнээрээ тусалжээ. Идэр есийн өвлийн хүйтэнд байшин нь хүйтэн, дулаалга гэх юмгүй, пийшин нь огт халдаггүй, галлахаар утаа нь яндангаар гадагшлахгүй, дотогш орж, байшингаа угаартуулчих шахам болдог байжээ. Мөн дотроо шалгүй, шороон дээр л амьдарч байсан аж.

Гурван хүүхэдтэй Г.Нарангэрэл 2002 онд осолд орсноос тархи нугасандаа гэмтэл авч, мартаж санадаг, татдаг болжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө ээжийгээ, удалгүй нөхрөө алдсанаас болоод цочролд орж, бие нь муудан, амьдрал нь улам доройтсон байна.

Ингээд дунд охиноо хөдөө хадмынх руугаа явуулсан бөгөөд одоо гурван настай бага хүүхэд, есөн настай том охинтойгоо амьдарч байгаа аж. Том охин хичээл сурлагадаа их сайн, мэрийлттэй, үнэхээр бахархмаар охин гэнэ.

 

Хандивын багт 20 гаруй залуус оролцсон ба сайн дураараа ажиллажээ. Түүнчлэн “Монгол Базальт” компаны өгсөн дулаалгын материалаар байшингийн хана, шал, тааз гээд бүгдийг нь дулаалсан байна. Хандиваар нийтдээ гурван сая төгрөг цугларсан бөгөөд Г.Нарангэрэлд болон хүүхдүүдэд нь хувцас гутал, шинэ куртка,  хөнжил гудас, барилгад шаардагдах материалуудыг авчээ.

Ойр зуурын

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн