Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Сурагчид Японд 3 жилийн хугацаатай ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах боломж нээгдлээ

Сурагчид Японд 3 жилийн хугацаатай ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах боломж нээгдлээ
Дорноговь аймаг, Япон улсын Вакаяама муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Нянрёо ахлах сургуулийн төлөөлөл Дорноговь аймагт ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөлөл тэднийг хүлээн авч уулзаж, Вакаяама мужийн Нянрёо ахлах сургууль болон Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Гэрээний хүрээнд жилд нэг удаа Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар сургуулийн 10 дугаар ангийн нэг сурагчийг Япон улсын Нянрёо ахлах сургуульд 3 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулах юм байна.

Цаашлаад боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх, бага ангийн багш нарыг харилцан солилцож, туршлага судлуулах талаар санал солилцжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн