Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй !

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй !

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхийг энэ жилийн улсын баяр наадмаар барилдуулахгүй гэжээ.

Тэднийг барилдах эрхийн хугацаагаа дуусгаж байж дэвжээнд гар гэсэн шаардлагыг дахин тавьсан байна.

Ингэснээр Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар ирэх сар шинийн барилдаанаас нааш ямар ч барилдаанд зодоглохгүй болжээ.

ТАЙЛБАР:

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд бөхчүүдээс барилдааны үеэр болон гэнэтийн шинжилгээг авсан. 2017 оны арванхоёрдугаар сар болон 2018 оны нэг, хоёрдугаар сард авсан шинжилгээнд 43 бөх хамрагдаж, долоон бөх /хоёр нь чөлөөт бөхийн тамирчид/ хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан билээ. Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхийн барилдах эрхийг шийтгэлийн хугацаанаас нь өмнө гаргасан ч дахин цуцалсан байна. Дээрх бөхчүүд шийтгэлийн хугацаагаа дуусгаж, 2020 оноос барилдах эрхтэй болох аж.

МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, Улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж дээрх таван бөхийг энэ жилийн наадмаар барилдах боломжтой шийдвэрийг гаргажээ. Харин энэхүү шийдвэрт Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн