Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр  маргаашнаас ихэнх нутгаар, энэ сарын 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхины хурд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Иймд малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир  хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн