Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ТАЙВАН: 2025 он гэхэд цөмийн реакторуудаа зогсооно гэв

ТАЙВАН: 2025 он гэхэд цөмийн реакторуудаа зогсооно гэв

Тайванийн Засгийн газар 2025 он гэхэд цөмийн реакторуудаа зогсооно. Өнгөрөгч 11 дүгээр сард явуулсан санал асуулгад 2025 он гэхэд арлын цөмийн 6 реакторыг унтраах эсэхийг ард иргэдээсээ асуусан. Үүгээр нийт иргэдийн олонх нь цөмийн реакторуудыг зогсоохын эсрэг байгаагаа илэрхийлсэн байдаг.

Гэвч Тайванийн Засгийн газар 2025 оны тавдугаар сар гэхэд цөмийн эрчим хүчнээс татгалзахаар шийдээд байна. Энэ тухай пүрэв гарагт Тайванийн Засгийн газраас “2025 оны тавдугаар сараас хойш цөмийн 5 реакторын ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй” гэж мэдэгджээ.

Үлдсэн нэг реакторын хувьд ажиллагаанаас гараад байгаа юм байна. 2011 онд Японы “Фукушима Дайчи” станцад болсон ослын улмаас Тайванийн Засгийн газар цөмийн станцуудаа хаах талаар ярьж эхэлсэн. Гэвч энэ төрлийн эрчим хүчийг ашиглахгүйгээр нийлүүлэлт нь хэрэгцээгээ хангаж хүрэхгүй гэсэн болгоомжлол байсаар байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн