Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Турк улсад визний зөрчилтэй иргэдэд хүргэх ЗӨВЛӨМЖ

Турк улсад визний зөрчилтэй иргэдэд хүргэх ЗӨВЛӨМЖ

Бүгд найрамдах Турк улсад харласан болон визний зөрчилтэй иргэд хилээр гарах орох, оршин суух үнэмлэх авахад анхаарахн зааварчилгаа болон бусад мэдээллүүдийг хүргэж байна.

Турк улсад орж ирээд оршин суух үнэмлэх хөөцөлдөн авч чадаагүй болон аваагүй иргэд 1 удаа Турк улсын хилээс буцан гарч 24 цагаар дотор буцан орж ирээд /Şartlı giriş/ буюу Онгоцны буудлын гаалийн хэлтэстэй гэрээ хийж тусгай зөвшөөрөл авч 10 хоногийн дотор цаг авч оршин суух үнэмлэхтэй болох боломжтой.
Истанбулын шинэ нисэх онгоцны буудал маш том бөгөөд аль болох цагаасаа эрт очихгүй бол онгоцноос хоцрох магадлал өндөр.
ОХУ-ын Москва хотыг сонгож 2 талын билетээ заавал бичүүлэх./

КИПР улс хүлээж авахгүй, УКРАЙН буцаах магадлалтай/ билетээ бичүүлэхдээ Turkish Airlines-р бичүүлэх, Пегасус болон Победа 24 цагаар орж гарах Монгол иргэдэд хүндрэл учруулж байгаа болно.

Booking-р буудлын захиалга өгсөн байх /анхаарах/

Москвагийн нислэг шинэ нисэх буудал буюу İstanbul Havaliman-р үйлдэж байгаа тул аль болох эртхэн очих.

Mecidiyekцy-н автобусны буудал дээр “H2” гэсэн дугаартай шар автобус Истанбул картаар 5 тл-р хүргэж байгаа болно.

Буцаад ирэхдээ ч адилхан үнэтэй адилхан маршрутаар буцах.

Онгоцны буудлаас гарахдаа “Otobьs Ulaşım” гэсэн лифтэнд сууж 1 давхарт бууна.

Онгоцны буудлын 1-р терминалаар орж THY-с билетээ аваад торгууль төлөх цагдаа буюу “Vize ihlali işlemleri” гэсэн бичигтэй цонхонд очиж торгуулиа бодуулж торгуулийн хуудсаа аваад “Gьmrьk Maliye Veznesi” гэсэн хаягтай цонхонд торгуулаа тушааж мөнгө тушаасан баримтаа “Vize ihlali işlemleri” гэсэн хаягтай цонхонд эргэн очиж маргааш дахин буцааж ирнэ гэдгээ хэлж бүртгүүлнэ.

Торгууль төлсөн баримтаа аваад цагдаа дээр очиж бүртгүүлэхдээ баруун талын цагдаа дээр очно. /анхаарах/ зүүн талын цагдаа нь депортын цагдаа бөгөөд баруун талын цагдаа дээр очиж паспортад гарах тамгаа даруулахдаа заавал ийм өдөр буцаад орж ирнэ гэдгээ зайлшгүй хэлж бүртгэлээ хийлгэх хэрэгтэй

Буцаад ор ирэхдээ анхаарах асуудлууд

Хилийн цагдаа дээр ирж паспортаа үзүүлэхдээ торгууль төлсөн баримтаа үзүүлж /Şartlı giriş yapmak istiyorum/ гэж хэлнэ. Таныг нэг газарт 30 минут орчим хүлээлгэх бөгөөд тантай гэрээ байгуулна. Зарим хүмүүсээс Турк хэлний мэдлэг шалгаж байна. Хилийн цагдаатай аль болох эелдэгээр харьцах хэрэгтэй.
Ямар нэгэн асуудалгүй ороод ирсэн тохиолдолд 10 хоногийн дотор цагаа авч даатгалаа хийлгэн бичиг баримтаа хууль дүрмийн дагуу бүрдүүлж өгч оршин суух үнэмлэхтэй болох боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 0 507 825 39 31 дугаараас лавлаж асуух эсвэл Монгол Ахан Дүүсийн холбооны байранд ирж лавлаж болно.

Харласан хугцааны торгууль бодох систем: https://turkpermit.com.tr/CezaHesaplama

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн