Хотжилтын улмаас таргалалт газар авч, үүнээс үүдэн чихрийн шижин болон зүрх судасны өвчин улам түгээмэл болоод байгаа юм. Хэт таргалах өвчин хүмүүсийг төдийгүй гэрийн тэжээмэл амьтдыг ч тойрохгүй дайран өнгөрөх болсон байна.
Хэт их хэмжээний хоол, нэмэлт тэжээл хэрэглэх болсон гэрийн тэжээмэл амьтад дөрвөн хананы дунд амьдралаа өнгөрүүлж байгаа юм. Үүний улмаас тэжээмэл амьтад ч таргалалтад өртөх болоод байна.
Тэгвэл Их Британид тэжээмэл амьтдад зориулагдсан фитнес нээгдсэн байна. Тус фитнест голдуу гэрийн тэжээмэл ноход явдаг бөгөөд олонх нь 10 килограмм жин хасах зорилготой ирдэг ажээ.