Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ФОТО: Цагдаагийн явуулын хөдөлгөөнт ПОСТ ажиллаж байна

ФОТО: Цагдаагийн явуулын хөдөлгөөнт ПОСТ ажиллаж байна

Хот хоорондын замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга бат, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод, модон материалын хууль бус үйлдэлтэй тэмцэх ажлын хүрээнд Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс албан хэрэгцээнд тусгай зориулалт бүхий “Ford Trasit” маркийн автомашиныг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

Тус аймгийн Цагдаагийн газраас уг автомашиныг гадна орчны хөдөлгөөнийг хянах хяналтын камер байрлуулан тоноглож, 2 алба хаагч амрах унтлагын ор, хүйтний улиралд ашиглах галлагааны пийшин, бичиг хэргийн ширээ, сандал, гал зуухны шүүгээ, хийн зуух болон гал тогооны иж бүрэн хэрэгслийг бэлтгэн хот хоорондын замд хөдөлгөөнт эргүүл, явуулын постыг байнга ажиллуулан хяналт тавин ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн