Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Шинэ Дели хотод “МОНГОЛЫН АНД НӨХӨД” холбоо байгуулагдав

Шинэ Дели хотод “МОНГОЛЫН АНД НӨХӨД” холбоо байгуулагдав

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хот дахь Энэтхэгийн олон улсын төвд Монгол улсыг талархан дэмждэг, элэгсэг дотно ханддаг хувь хүмүүс  хуран  цуглаж олон жилийн түүхтэй боловч сүүлийн жилүүдэд  үйл ажиллагаа нь харьцангуй зогсонги болоод байсан Энэтхэг, Монголын найрамдлын нийгэмлэгийг шинэчлэн зохион байгуулахаар “Монголын анд нөхөд” холбоо  байгуулав.

Тус нийгэмлэгийн тэргүүлэгчид Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдыг 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Энэтхэгийн Олон улсын төвд  урьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар санал солилцжээ. Элчин сайд Г.Ганболд Монгол, энэтхэгийн ард түмний шашин, соёл,  оюун санаа, түүхийн эртний  уламжлалт хэлхээ холбоонд суурилсан хоёр улсын харилцааны  хөгжил, хамтын ажиллагааны механизмуудын талаар  мэдээлж, сүүлийн жилүүдэд хэрэгжсэн болон цаашид хийгдэхээр төлөвлөж байгаа айлчлал, арга хэмжээнүүдийн талаар мэдээлж,  хоёр орны найрсаг харилцааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарт өргөтгөн хөгжүүлэх чиглэлээр Найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид, идэвхтэн гишүүдтэй хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцсан хэмээн мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн