Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өвлийн Олимпийн билгэдэл ЦАГААН БАРС, ХАР БААВГАЙН дүрст тоглоом эрэлттэй

Өвлийн Олимпийн билгэдэл ЦАГААН БАРС, ХАР БААВГАЙН дүрст тоглоом эрэлттэй
Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохиогдож байгаа Өвлийн Олимпийн наадмын гол билгэдэл нь Сохоран нэртэй цагаан барс, мөн Пандаби нэртэй Азийн хар баавгай юм.

Тэгвэл Пёнчаний Өвлийн наадмын гол билгэдэл болсон цагаан барс, хар баавгайн маскотуудыг хаа сайгүй Олимпийн хотхон дахь бэлэг дурсгалын дэлгүүрт зарж борлуулж, эдгээр хоёр амьтны дүрс бүхий зөөлөн тоглоом, бусад хэрэглэл хамгийн их гүйлгээтэй байна.

Олимпийн наадмын билгэдэл болсон хүүхэлдэйнүүдийг Пёнчаний Олимпоос медаль авсан тамирчдад ч мөн шагналын тавцан дээр нь гардуулан өгч байгаа юм.

Олимпийн хотхоны хаа сайгүй байрлах бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ч Сохоран болон Пандаби нарын дүрс, хэлбэр, дүр төрх бүхий тоглоом хэрэгслүүд хамгийн их гүйлгээтэй байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн