Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

18 настай сагсанбөмбөгч Т.Их-уул Швейцарт тоглоно

18 настай сагсанбөмбөгч Т.Их-уул Швейцарт тоглоно

Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн “Этүгэн ирвэсүүд” багийн тоглогч, 18 настай Төмөрсүхийн Их-Уулыг Швейцарын “FIDESPORT Group”-ын “Public Basketball” баг эгнээндээ нэгтгэлээ.

“FIDESPORT Group” нь 2019 онд байгуулагдсан Швейцарийн спортын бизнесийн хувийн компани бөгөөд мэргэжлийн тамирчдын менежментийг хариуцан ажилладаг байна . Группийн эзэн Стефано Липс сагсан бөмбөгийн спортод шинэ хүн ч мэргэжлийн спортын ертөнцөд 25 жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

“FIDESPORT Group” гадаад дотоодын спортын менежмент, маркетингийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Т.Их-Уул бол Монголын оюутны лигийн аварга, шилдэг довтлогчийн шагнал авсны дараагаар уг байгууллагад танигдах болсон байна.

Стефано Липс түүнийг тун авьяастай, ирээдүйтэй гэдгийг олж харсан тул багтаа авахаар зүтгэсний эцэст ийнхүү нэгтгэж чадлаа.

Т.Их-Уултай өнгөрсөн сард гурван жилийн хугацаатай мэргэжлийн гэрээ байгуулсан. Энэ сараас тэр багтайгаа нэгдэж, бэлтгэл сургуульд оролцох болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн