Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

2030 он гэхэд гялгар уут, хуванцар савыг хэрэглэхгүй байх шийдвэрт хүрчээ

2030 он гэхэд гялгар уут, хуванцар савыг хэрэглэхгүй байх шийдвэрт хүрчээ

Дэлхийн нийтээр байгаль хор хөнөөлтэй ауйн хэрэглээний зүйлсээс татгалзаж байгаа юм. Үүний жишээ Тайвань улс 2030 он гэхэд бүх төрлийн гялгар уут, хуванцарыг хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Тайвань 2030 оноос хойш бүх төрлийн гялгар уут, хуванцарыг бүр мөсөн хэрэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Үүний тулд хуванцар, гялгар уутыг үе шаттай хориглох 12 жилийн төлөвлөгөө гаргасан байна.

Тайванийн Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр 2019 онд төлөвлөгөөгөө албан ёсоор эхлэх бөгөөд 1919 оноос дэлгүүрүүдэд гялгар уут, хуванцар савыг худалдаалахыг хориглох аж.

Дараа нь 2020 оноос хоолны газруудад хориглох ажээ. 2025 он гэхэд хуванцар сав, гялгар уут, нэг удаагийн аяга, сав суулга зэргийг хэрэглэсэн тохиолдолд төлбөр төлдөг байх зохицуулалтыг хийх ажээ.

Энэ мэтээр төлөвлөгөөгөө үе шаттай хэрэгжүүлснээр 2030 оноос гялгар уут, хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглож, дахин ашиглаж болохуйц, байгальд задардаг зүйлсээр орлуулах юм байна.

Нэг тайвань иргэн жилд дунджаар 700 орчим гялгар уут хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан бөгөөд шинэ төлөвлөгөөний дагуу энэ тоо 2025 он гэхэд 100 хүрч, 2030 он гэхэд тэг болж буурах гэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн