Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

90 хоног Визгүй зорчих боломжтой Аргентин улсын талаар

90 хоног Визгүй зорчих боломжтой Аргентин улсын талаар

2018 оны 2-р сарын 19-нөөс эхлэн Монгол улсын иргэд 90 хүртэл хоногийн хугацаагаар Аргентин улс руу визгүй зорчих болсон. Үүнтэй холбогдуулан энэ улс руу аялал хийхэд тань хэрэг болох аялалтай холбоотой товч мэдээллийг хүргэж байна:

Чили, Боливи, Парагвай, Бразил, Уругвай, Өмнөд Атлантын далайтай хиллэдэг, 44 сая орчим хүн амтай, 2780400 км2 талбайтай буюу газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 8-т, Латин Америкт 2-т, Испани хэлээр ярьдаг улсууд дотроо нэгт жагсдаг юм.

Нийслэл нь Буэнос Айрэс хот бөгөөд албан ёсны хэл нь Испани. Хүн амын 77.1% нь Ромын католик, 10.8% нь протестант, 10.1% нь шашингүй, 2.6% нь бусад шашныг шүтдэг гэнэ.

Түүхэндээ Испанийн колони байсан буюу 20-р зууны эхээр Дэлхийн хамгийн томоохон эдийн засагтай улс орны нэгэнд тооцогдож байсан ч хэсэг хугацаанд эдийн засаг нь уналтад орсон юм. Гэхдээ НҮБ, Дэлхийн Банк, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт олон байгууллагуудын үүсгэн байгуулагч гишүүдийн нэг учир томоохон гүрэнд тооцогдох юм.


Аялал жуулчлалын хувьд Аргентин нь байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй, жилдээ ойролцоогоор таван сая жуулчин хүлээн авдаг, 4 тэрбум орчим ам.долларыг энэ салбараасаа олдог байна. Аялал жуулчлалаараа өмнөд Америктаа толгой цохидог буюу Латин Америкийн хувьд Мексикийн дараа ордог юм.

Дэлхийн соёл дурсгалын өвийн санд багтдаг 30 гаруй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд байрладаг байна.  Дашрамд Улаанбаатараас хотоос Буэнос Айрэс руу ойролцоогоор 31 цаг орчим нисэх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн