20 мянган ам.доллар хүртлээ өсөөд байсан “биткойн” хэмээх цахим валютын ханш 20 гаруй хувиар бууран 13030 ам.долларт хүрээд байгаа тухай ТАСС агентлаг мэдээллээ.
2010 онд 1 биткойн нь ердөө 1 ам.доллартой тэнцдэг байсан юм. Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн крипто валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.