Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БИЧЛЭГ: Санкт-Петербургт олон мянган өвлийн өвгөн уралджээ

БИЧЛЭГ: Санкт-Петербургт олон мянган өвлийн өвгөн уралджээ

ОХУ-ын Санкт-Петербург хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өвлийн өвгөний гүйлтийн уралдаанд энэ жил олон мянган хүн оролцжээ.

Дөрвөөс 80 хүртэлх насны хүмүүс оролцох боломжтой энэ уралдаанд өвлийн өвгөний өмсгөл өмссөн хүмүүс 2,5 км зайд уралддаг бол  хүүхдүүд нэг км зайд уралддаг ажээ.

Уралдаанд өвлийн өвгөний өмсгөл өмссөн ямар ч хүн оролцох боломжтой бөгөөд зөвхөн Санкт-Петербург хотын оршин суугчид төдийгүй Герман, Япон, Франц, Их Британи, Итали, Бразил, Канад, Финланд, Турк, Австри, Казахстан, Украин зэрэг олон улсаас ирсэн хүмүүс уг арга хэмжээнд оролцохоор бүртгүүлдэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн