Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хилийн чанадад буй Монгол хүүхдүүд дунд “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД” боллоо

Хилийн чанадад буй Монгол хүүхдүүд дунд “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД” боллоо

ГХЯ “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-той хамтран хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд энэ оны 12 дугаар сарын 9-нд “Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгуулжээ.

Олимпиадад дэлхийн 29 улсаас 132 монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж, 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд О.Мөнхөө (Франц), Б.Гийгүүлэн (Бельги), Л.Анударь (АНУ) нар шалгарлаа.

Олимдиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгээр шагнаснаас гадна тэргүүн байр эзэлсэн нэг хүүхдийг харгалзах хүний хамт Монгол улсын байгалийн үзэсгэлэнт газарт амрах эрхээр шагнасан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн