Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Facebook хаагдахгүй, харин шинэчлэгдэнэ…

Facebook хаагдахгүй, харин шинэчлэгдэнэ…

Дэлхийн хүмүүсийн өдөр тутам хэрэглээ болсон Facebook ирэх гуравдугаар сарын 15-нд хаагдах тухай мэдээлэл цахим хуудас хаагдах тухай мэдээлэл цахим орчинд тархаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. Энэ талаар Facebook компаний ахлах зөвлөх Грахам Клул  “Фэйсбүүк хаагдахгүй учир гэрэл зургуудаа нөөцөлж хадгалах шаардлагагүй.

Энэ үйл явдал интернэтээс уншсан мэдээлэл бүрдээ итгэж болохгүй гэдгийг бидэнд харууллаа. Гэмт хэрэгтнүүд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд интернэтээр хүмүүсийг төөрөгдүүлж, хортой мэдээлэл буюу спам тараах явдал газар авч байна. Хортон програмаас үүдэлтэйгээр хүмүүс хувийн мэдээллээ алдаад зогсохгүй нийгэмд асар их сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Ийнхүү энэ долоо хоногоос фэйсбүүкт өөрчлөлт орохоор болжээ. Дэлхий дахинд болон тухайн улс оронд хамгийн найдвартай гэсэн мэдээллийн  байгууллагуудын баттай эх сурвалж бүхий мэдээ , мэдээллийг newsfeed  буюу үндсэн цонхонд харуулах, найз нөхөд , гэр бүлийнхний сэтгэгдэл бичигдсэн постыг эхэнд бизнесийн сурталчилгааг сүүлд нь харуулах зэргээр шинэчлэлт орохоор болжээ.

Оны эхэнд “Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг фэйсбүүкийн системд томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарласны хүрээнд ийнхүү хүмүүс хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгч, гэр бүл болон найз нөхдийнхөө хуваалцсан пост, бичсэн сэтгэгдэл зэргийг хамгийн эхэнд харах боломжийг хэрэглэгчдэдээ олгох юм байна.

Шинэчлэгдсэн алгоритмын өөрчлөлтөөр Newsfeed хэсэгт харагддаг мэдээ цөөрч, өмнө нь Newsfeed-ын агуулгын таван хувийг бүрдүүлдэг байсан бол дөрвөн хувь болж буурахаар болжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн