Тайландын 2016 оны миссийн амьдрал, хувь тавилан олон хүний зүрх сэтгэлийг шимшрүүлээд байна. Өдгөө 19 настай Минт Ханиттха хүнд хэцүү амьдралд өсөж торнисон ч үе тэнгийнхээ охид бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж, гоо бүсгүйн титмийг хүртэж чадсан байна.
Түүний ээж хог түүж амьдралаа залгуулдаг нэгэн бөгөөд гоо бүсгүй ээжийнхээ хамтаар хуванцар сав цуглуулан тушааж, өдөр хоногийг аргацааж өссөн юм.
Хэдийгээр ядуу зүдүү амьдралтай өссөн ч гоо бүсгүйн ээж түүний төлөвшилд эергээр нөлөөлж, хүсэл мөрөөдөлтэй нэгэн болоход нь тусалжээ. Тайландын гоо бүсгүй ээжээрээ үргэлж бахархдагаа ярьсан байдаг.
Алдар хүндийн титмийг зүүснийхээ дараа ч Минт ээждээ хуванцар сав цуглуулахад нь тусалсаар байна. Учир нь байгальд ээлтэй замаар шударга хөдөлмөрөөрөө амьдрах нь түүний хувьд хамгийн чухал ажээ.