Японы хурдны галт тэрэгний компаниуд төмөр замынхаа хажуугаар яст мэлхийнүүдэд зориулан тусгай зам барьсан байна. Тус улсад яст мэлхий галт тэргэнд дайруулах явдал түгээмэл гардаг байсан бөгөөд энэ нь яст мэлхийн тоо толгойг бууруулж байсан юм.
Харин ийнхүү тусгай замтай болсноор япончууд энэхүү амьтныг хамгаалах боломжтой болоод байна.