“Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны батламжтай, Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага бөгөөд 2017 онд БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардсан тоогоор 13, СХД–ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардсан тоогоор 3 удаа орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Цаашид талууд хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.