Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөлөл тэднийг хүлээн авч уулзаж, Вакаяама мужийн Нянрёо ахлах сургууль болон Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Гэрээний хүрээнд жилд нэг удаа Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар сургуулийн 10 дугаар ангийн нэг сурагчийг Япон улсын Нянрёо ахлах сургуульд 3 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулах юм байна.
Цаашлаад боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх, бага ангийн багш нарыг харилцан солилцож, туршлага судлуулах талаар санал солилцжээ.