Япон улсын Фукуй болон Ишикава мужид их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч эхэллээ. Японы цаг уурын албанаас өгч байгаа мэдээлллээр өнөө өглөөний 8 цагийн байдлаар Ишикава мужийн Кага хотод орсон цасны зузаан 1,4 метрт хүрсэн байна. Харин Фукуй мужийн зарим нутагт 1,3 метр хүртэл зузаан цас орж цасан бүрхүүл тогтоод байна. Фукуй мужийн хувьд цаг агаарын энэ үзэгдэл сүүлийн 37 жилд тохиолдож байгаагүй их хэмжээний цас орсон үзэгдэл болж байна.
Мөн цаг уурын албанаас ирэх 2 хоногт цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас ард иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг мэдэгдсэн байна. Мөн энэ их цасан бүрхүүл усны хоолойг хөлдөөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас оршин суугчид ард иргэдийг цас цэвэрлэхийг уриалж байна.
Цас их орж, шуурга шуурч байгаагийн улмаас Фүкүй мужийн хурдны замд 1500 гаруй автомашин цасанд боогдсон байдалтай байсныг тус улсын өөрийгөө хамгаалах хүчний багийн аврагчид газар дээр нь ажиллаж хурдны замын цасыг цэвэрлэсэн байна.
Харин энэ үеэр нэгэн жолооч автомашин дотроо угаартаж нас барсан байна.
эх сурвалж: mnb.mn