Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн “МАШ НУУЦ 2” кино дэлгэцнээ

Эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн “МАШ НУУЦ 2” кино дэлгэцнээ

Эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн ч цагийн эрхээр бүдгэрч буй түүхэн үйл явдлыг эргэн сануулах гайхалтай бүтээлийг “Фантастик” болон “Жийж” продакшныхан үзэгчиддээ толилуухад бэлэн болжээ.

Тэд гурван жилийн өмнө буюу 2015 онд 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон жинхэнэ бослогын үнэн түүхийг харуулсан “Маш нууц” хэмээх уран бүтээлийг дэлгэцнээ амьдруулсан байдаг.

Харин зураг авалт эхэлсэн цагаасаа хойш үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Маш нууц-2” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ 1948 оны Байтаг богдын тулгаралтын тухай бодит түүхийг өгүүлэх юм байна.

Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Үенч сумын нутаг Байтаг богдын зэвсэгт тулгаралт болсон түүхэн газарт зураг авалтаа хийсэн тус киноны 10 баатарын дүрийг Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Н.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, Н.Баярмагнай, Н.Содбаяр нар бүтээжээ.

Мөн Ц.Цэрэнболд, Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн гэх мэт маш олон чадварлаг уран бүтээлчид тоглосон байна.

Харин киноны зохиолыг Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий бичиж, хүү Б.Тамиртайгаа хамт ерөнхий найруулагчаар ажилласан бол продюсераар нь түүний эхнэр Ардын жүжигчин С.Сарантуяа ажиллажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн