Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын түүхийг бүтээлцсэн Маршал Х.Чойбалсаны МЭНДЭЛСЭН ӨДӨР тохиож байна

Монголын түүхийг бүтээлцсэн Маршал Х.Чойбалсаны МЭНДЭЛСЭН ӨДӨР тохиож байна
Та бидний мэдэх Хорлоогийн Чойбалсан нь 1895 оны 2 сарын 8-нд Манж Чин гүрний Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд Жамцын хүү болон мэндэлсэн гэдэг. Маршалын эцгийн нэр Жамц хэмээх боловч, тэрээр эх Хорлоогийн нэрээр овоглосон аж. Түүнийг төрөхөд Дугар хэмээн нэрлэсэн хэдий ч, Монгол дахь Төвдийн Буддын шашины “Чойбалсан” хийдэд шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олноо танигдсан тул улмаар нэрээ сольжээ хэмээн тэмдэглэгдсэн байна. Чойбалсан гэдэг нь “сайн цогт ном эрдэм” гэсэн утгатай Төвд үг юм. 
 

Чойбалсангийн намтар бол ХХ зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дэх магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг улстөр-нийгмийн амьдралаас тусгайлан өгүүлэх аргагүй.

ХХ зууны монголын эхний 50 жилийн түүхийн эгзэгтэй үе буюу монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүхэн үе нь Чойбалсан хэмээх бие хүнгүйгээр хоосон орон зай болно. Учир нь энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойбалсан байсан. Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх.

Тэрээр нэг талаас эмгэнэлт цаг үеийн цуст золиос, нөгөө талаас түүхэн цаг үед тодорсон баатар. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх биш гэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн түүний түүхэн гавъяаг яаж ч харлуулаад баллуурдаж чадахгүй. Чойбалсан бол ял, гавъяа хоёроо хойч үедээ үлдээсэн түүхэн хүн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн