Тус хэрэг нь БЗД-ийн 13 дугаар хороонд /2019.03.22/ -ний өдөр гарсан бөгөөд зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас баржээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас цонхоороо унаж бэртжээ. Улмаар эмнэлгийн тусламж авалгүй 2-3 цаг хэвтсэн учраас осгож нас барсан аж. Түргэн тусламжийнхан тухайн өдрийн 11.00 цагийн орчимд ирсэн ч амьсгал хураасан байжээ.
Дээрх хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөрдөн шалгалтын явцад зургаан настай хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байсан бөгөөд гэрээсээ гарах гэж байгаад цонхоороо унасан нь тогтоогдоод байна. Иймд цагдаагийн байгууллагаас үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна.