Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ноён Элчин Сайд Австрали, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтын ажиллагаатай, дэлхийн зах зээл дээр нүүрсний салбарт өрсөлдөхүйц гэдгийг онцлоод цаашдаа нүүрсний эрчим хүчийг дангаар нь […]

Монгол-Украйн улсын иргэд харилцан визгүй зорчих эрхтэй боллоо

Монгол, Украйн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрхтэй болсон талаар мэдээллээ. Тодрулбал, Монгол, Украйн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих боломжтой боллоо. Талууд визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Украйн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цом хүлээлгэн өглөө

2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна. Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын […]

Уурын зуухыг цахилгаанд холбох, газанд шилжих арга хэмжээнүүдийг авч ажиллана гэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм. 70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх […]

Эх орондоо хөдөлмөр эрхлэхийг уриалсан хөдөлмөрийн яармаг болно

Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч […]

Олимпийн наадмын бамбарыг Аварга Тадахиро Номүра хүлээн авав

“Токио-2020” олимпийн зохион байгуулах хорооноос тус олимпийн бамбарын аяллын тухай мэдээллийг тараажээ. Грекийн Олимпияд бамбар ноцоох үйл ажиллагаа 2020 оны гуравдугаар сарын 12-нд болж, долоо хоногийн хугацаанд Грекийн нутагт аялах аж. Улмаар гуравдугаар сарын 19-нд Афины “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бамбарыг Японы талд шилжүүлэн өгөх юм байна. Олимпийн бамбарыг “TOKYO 2020 Go” нэртэй тусгай онгоцоор […]

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авч байна Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг […]

Дэлхийн бүх оронд Твиттер хуудас улс төрийн сурталчилгаанд ХОРИГ тавив

Твиттер улс төрийн бүхий л зар сурталчилгааг хориглох шийдвэрийг гаргаад байгаа. Энэ талаар тус компанийн тэргүүн Жек Дорси албан ёсоор мэдээлэл өгчээ. Фэйсбүүк компанийн хувьд улс төрийн зар сурталчилгааг хориглохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Твиттер компанийн тэргүүн Жек Дорси интернэт зар сурталчилгаа маш хүчирхэг, нөлөө бүхий болоод байгаа өнөө цаг үед тус компанийн шийдвэр […]

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх төсөл дэмжигдэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, […]

“Цоохор ирвэс хамгаалах дэлхийн өдөр” тохиолоо

2019-10-23-ний өдөр “Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр”. Тус өдрийг 2013 оноос эхлэн тэмдэглэсэн. Харин манай улсад Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан тав дахь жилдээ тэмдэглэж байна. Дэлхийн 12 оронд цоохор ирвэс байдаг бөгөөд Монгол Улсад 20 хувь нь амьдардаг. Мянга орчим ирвэс бий гэдэг ч тоо толгойг нь нарийвчлан гаргаж, “Улаан […]