Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл шуугиан тариад байна

АНУ-ын Ерөнхийлөгч өөр нэг улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл Америкийн улс төрд дуулиан тариад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад улсын төрийн тэргүүнтэй ярилцаж байгаад ямар нэг амлалт өгсөн гэх мэдээлэл агуулсан хэд хэдэн хэрэг бүхий гомдлыг нэгэн нууц эх сурвалж Америкийн тагнуулын байгууллагуудын ерөнхий ажиглагчид илгээсэн нь хэвлэлүүдийн гол сэдэв болоод байна. […]

Таиланд улс гадаадын иргэдийг нэвтрэхэд нь бөглүүлдэг “Цагаан карт”-аа гурван сараар цуцалжээ

Таиланд улс гадаадын иргэдийг нутаг дэвсгэрт нь нэвтрэхэд бөглүүлдэг анкетаа гурван сараар цуцаллаа. “Цагаан карт”, мөн “ТМ6 маягт” гэж нэрлэдэг энэ баримтыг шалган нэвтрүүлэх албанаас хураан авахаар болсон тухай Таиландын Ерөнхий сайдын захиргааны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кобсак Путракун мэдэгдлээ. Нэвтрэх анкетыг цуцалж байгаа нь Таиландыг зорих жуулчдын урсгал байнга нэмэгдсэнээс үүдэн “Цагаан карт”-ыг […]

Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсныг илрүүллээ

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. […]

Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулахыг дэмжив

БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны есдүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч “Чингис хаан” хаадын музейг байгуулах тухайд санал […]

“Дэлхийн эрчим хүчний 24 дүгээр конресс”-ын үеэр Монголын эрчим хүчний өдөрлөг боллоо

ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОНГРЕСС”-ЫН ҮЕЭР “МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн эрчим хүчний 24 дүгээр конрессийн үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк, Дэлхий эрчим хүчний конгрессын Монгол салбар хорооноос хамтран “Монголын Эрчим хүчний өдөрлөг”-ийг зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж […]

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо бөхийн академиа нээж, элсэлтээ авч эхэллээ

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар жүдо бөхийн “Мон-Алтиус Цагаанбаатар” академи байгуулсан. Тэгвэл тус академи энэ сараас үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж. “Мон-Алтиус Цагаанбаатар” жүдо бөхийн академид хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараас гадна олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, С.Баяртүвшин нар багшлах аж. Дээрх академийн бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд […]

Монгол-Беларусийн бизнес уулзалтад урьж байна

2019 оны Улаанбаатар Түншлэлд анх удаа Беларусь үндэсний үзэсгэлэнг танилцуулж байна. 2019 оны 9 дүгээр сарын 12 – 15 өдрүүдэд болох “Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Беларусь улсаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарын 15 аж ахуйн нэгж хүрэлцэн ирж оролцох юм. Тухайлбал: Минский тракторный завод” (Минск хотын трактор […]

Монголын теннисчид хамгийн нэр хүндтэй тэмцээнийг зорилоо

Теннисний хамгийн нэр хүндтэй багийн тэмцээн болох “Дэвисийн цом-2019”-д Монголын теннисчид оролцохоор Иордан Улсыг зорилоо. Зөвхөн эрэгтэй багууд оролцдог уг тэмцээн 1900 оноос эхлэн зохиогдсон бөгөөд энэ удаа 108 дахь жилдээ болох гэж байна. Манай теннисчид 2008 онд энэхүү буурал түүхтэй тэмцээнд мөрөө гаргаж байсан бол өнгөрсөн онд хоёр дахиа оролцож, Ази болон далайн орнуудын […]

Төв цэвэрлэх байгууламжийн “Лаг усгүйжүүлэх байгууламж” нээгдлээ

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад […]

Нийслэл хот шинээр хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт /2019.09.08/-нд боллоо. “Спортын урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, бие бялдарын хөгжүүлэхэд нэн чухал. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадах талбайтай болж байна. Эндээс олон арван спортын аварга төрөх болно гэдэгт эргэлзэхгүй […]