Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга боллоо

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 1-2 км газарт үзэгдэх орчин муудсан байна. Тус аймгийн бүс нутагт тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө салхи секундэд 20-24 метр хүрч ширүүсчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн […]

Олон улсын “Гэр бүлийн өдөр” тохиож байна

1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарган хамгийн анхны Олон улсын Гэр бүлийн өдрийг 1994 оны 5 дугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн […]

Япон улсад буй түр байранд байрлах иргэдийг бүртгэж байна

Дэлхий дахинд коронавирусний аюулт тахал өвчин тархаж, Японд амьдарч, ажиллаж, сурч буй иргэдийн амьдралд ч сөргөөр нөлөөлж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг энэ оны 2 дугаар сарын 28-ний өдрөөс түр зогсоон энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Япон Улсад богино хугацааны визтэй […]

Ким Жон Ун олны өмнө ил гарч, цуурхалд цэг тавив

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 гаруй хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй. Үүнээс ч үүдэн түүний бие тун тааруу байгаа гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад байсан юм. Тэгвэл Удирдагч Ким Жон Ун шинээр баригдсан бордооны үйлдвэрт зочилж байгааг харуулсан хэд хэдэн зургийг Умард Солонгосын сонин нийтэлсэн байна. Энэ шинэ үйлдвэр нь Сунчон хотод […]

Япон улсад оршин суугч Монгол иргэдийн анхааралд

Японы Хууль зүйн яамнаас 4 дүгээр сарын 20-ны өдөр Япон Улсын иргэд төдийгүй тус улсад байнгын оршин суугч ангилалаар сурч, ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд Япон Улсын Засгийн газраас хүн бүрт 100 мянган иенийн нэг удаагийн тусламж үзүүлэхээ мэдэгдэн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус улсын Засгийн газраас коронавирусний эсрэг авч […]

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 000 303 болжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 228 215 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 3 220 148-д хүрсэн бол 1 000 303 хүн эдгэрчээ.

ОХУ-д “COVID-19”-ын халдварын 5000 гаруй шинэ тохиолдол батлагдаад байна

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 5236-аар нэмэгдэж, 57999 боллоо. Одоогийн байдлаар 4420 хүн эдгэрч, 513 хүн нас бараад байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2275 нь буюу 43.3 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод 2548 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд […]

COVID-19: АНУ руу цагаачлахыг 60 хоногийн хугацаагаар хориглов

Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврын улмаас эрх баригчид 60 хоногийн хугацаатайгаар цагаачдыг хүлээн авахаа зогсоож байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. “Үл үзэгдэгч дайсантай хийж буй тэмцэл нь ажилчдад нөлөөлсөн бөгөөд вирустэй тэмцэж, бусдын амь насыг эрсдэлээс хамгаалахын тулд Америкийн хэдэн сая иргэн өөрийгөө золиосолж, ажлын байраа орхисон. Бид тэдэнд ажлын […]

Сөүл болон Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ

БНСУ-руу энэ сарын 17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл Улсын онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар /2020.04.21/ 04 дүгээр сарын 30-нд БНСУ руу, 05 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. Хоёр нислэгээр нийт 500 орчим иргэд ирнэ. Бүртгэлийн тухайд дээрх […]

​Турк улсын нийт халдварын тоо БНХАУ-ыг давж, 86306 хүрч аюулын харанга дэгдээд байна !

Дэлхийн улс орнуудад коронавирус буюу “COVID-19”-ийн нийт тохиолдлын тоо 2.405.771 хүрч, 165.009 хүн нас баржээ. Харин эдгэрсэн хүний тоо 624.914 хүрсэн байна. Ази тивд хамгийн их халдвар бүртгэгдсэн улс БНХАУ байсан бол саяхнаас Азид Турк улс хамгийн их халдвар тархсан улс боллоо. Тус улсад нийт 86306 тохиолдол, 2017 нас баралт бүртгэгдэж, 11976 хүн эдгэрчээ. Дэлхийд […]