Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Тайландад буй иргэдийн анхааралд!

Тайланд Улс руу ирэх иргэний агаарын бүх нислэгийг зогсоохоор гаргасан шийдвэрийг 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгасныг тус улсын Иргэний нисэхийн газраас өнөөдөр зарлав. Мөн дээрх хугацаанд нислэг үйлдэхээр олгосон байсан бүх зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Энэхүү шийдвэр нь төрийн болон цэргийн нисэх онгоц, ослын буулт, эмнэлгийн болон хүмүүнлэгийн […]

ОХУ-д оршин сууж байгаа монгол иргэд, оюутнуудын сонорт

Өөрийгөө тусгаарлах буюу Москва хотод тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг Москва хотын Засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтэлсэн байна. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд Москва хот, Москва мужид хувийн болон албаны эсвэл нийтийн тээврээр зорчихын тулд цахим зөвшөөрлийг урьдчилан […]

Халдвартай өвчтөнийг тээвэрлэх тухай олон улсын дүрэм танилцууллаа

ДЭМБ-ын гишүүн 194 улс, (+2) нийт 196 улс 2005 онд гарын үсэг зурж баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх баримт бичиг юм. Энэ дүрэмд халдварт өвчний ялангуяа амьсгалын зам, агаар дуслаар халдварлах өвчний дэгдэлтийн үед дэлхийн аль ч улс оронд халдварын баталгаажсан тохиолдлыг тухайн иргэн оршин буй улс […]

ЭЕРЭГ: “Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав. Дарга Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Гишүүд А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор […]

САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.07/ ээлжит мэдээлэл хийлээ. Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгээр иргэдэд 3 хоногийн хугацаанд нийт таван төрлийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд сувилалын газарт үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт болон шинжилгээ хийх юм. […]

Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид “ШИНЭ БАЙР”-нд орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол боллоо. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд тус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгын […]

ОХУ: Хөл хорионы дэглэм зөрчвөл хорих ял эдэлнэ

ОХУ-ын төрийн дум коронавирусний эсрэг багц хуулийн төслийг батлаад байна. Энэхүү хуулинд иргэний хөл хорионы дэглэмийг үл ойшоосон үйлдэл бусад хүмүүсийн амь насаараа хохирох шалтгаан болсон тохиолдолд тухайн этгээдэд 7 жил хүртэлх хорих ял оногдуулах тухай заалт багтсан байна. Мөн коронавирустэй холбоотой худал, ташаа мэдээлэл тараасан хүнд 5 хүртэлх жилээр хорих ялыг оногдуулахаар байгаа юм. […]

Москва хотод оршин суугаа оюутан залуучуудын анхааралд

Москва хот болон Москва мужийн нийт оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлах гэрийн дэглэмд шилжиж байна. Энэхүү дэглэмийн хүрээнд Москва хотын оршин суугчдад зөвхөн дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ. ҮҮНД, • эмнэлгийн яаралтай тусламж авах болон амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул тулгарсан бусад […]

Москва хотод хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин ням гаригт мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-аас эхлэн нийслэл хотдоо хөл хорио тогтоох шийдвэрийг танилцууллаа. Тэрээр “Өнөөдөр миний бие COVID-19-ийн эрчимтэй тархалтаас сэргийлэх нэмэлт арга хэмжээний тухай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Москва хотын иргэд нас үл харгалзан гуравдугаар сарын 30-ын өдөр буюу даваа гаригаас эхлэн хөл хорио […]

Цар тахлын улмаас Консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлнэ

Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас тогтоож буй хөл хорионы дэглэмтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат […]