Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Япон, Монголын Олимпийн хорооны төлөөлөгчид ПёнЧан хотноо уулзалдав

“Пёнчан 2018” наадамд оролцож буй Монголын шигшээ багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар Японы Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийжээ. Японы Олимпийн Хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ц.Такеда болон Японы Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн К.Мурацу нар манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ энэ үеэр Японы талтай […]

Монголын уран зураач бие даасан үзэсгэлэнгээ Швейцарьт нээлээ

Монголын уран зураач Э.Отгонбаярын “Зураг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 2 дугаар сарын 10-нд Швейцарийн Цюрих хотын “АВ43 Contemporary” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Нээлтэд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн оролцож хэлсэн үгэндээ Монголын уран бүтээлчийн зургийн үзэсгэлэнд ирсэн хүмүүст талархлаа илэрхийлэн зураачийн талаар танилцуулга хийж, Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа, ялангуяа соёлын харилцааг хөгжүүлэх […]

ТООЛЛОГО: Монгол улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал боллоо. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргаллаа. Хурлаар “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо. Мөн аймаг, нийслэлийн тооллогын […]

Монгол улсад байгаа гадаад иргэдээс Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч эхэллээ

Гадаадын иргэдийн жолооны үнэмлэх солих Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн авч байгаатай холбоотойгоор Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд тус шалгалтын 200 асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж хамтран ажиллах хүсэлтийг албан бичгээр хүргүүлснээр гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалтыг дээрх хэлний сонголтоор авах боломжийг бүрдүүлж хэрэгжүүлэн ажиллаа. Жолоодох эрхийн […]

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалаа

МИАТ   ТӨХК   нь   Олон   улсын   иргэний   агаарын   тээврийн   холбоо   (IATA)-ны Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалт (IOSA), газрын үйл ажиллагааны аудитын шалгалт (ISAGO), Европын холбооны нисэхийн үйл ажиллагааны агентлагын EASA-ийн   стандартуудыг   бүрэн  хангасан,   дэлхийн   төвшинд   хүрсэн,  аюулгүй, найдвартай үйлчилгээтэй үндэсний агаарын тээвэрлэгч компани юм. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК сүүлийн 3 жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж,   зардал   […]

Спортын сэтгүүлч Ч.Отгонбаатарыг Дэлхий үнэллээ

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооноос зургаа болон түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө. Энэ жилийн хувьд Монгол улсаас Монголын Спортын сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар энэхүү шагналыг хүртлээ. 6 дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй билээ. Энэхүү арга хэмжээнд Пёнчан 2018 наадмыг зохион […]

Ийржи Бродский: Эрдэнэт уулын ордыг Чех Улсын хайгуулчид олж нээсэн байдаг

Чех Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский өчигдөр Орхон аймагт зочиллоо. Түүнийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзсан байна. Ноён Ийржи Бродский уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Эрдэнэт уулын ордыг анх Чех Улсын хайгуулчид олж нээсэн байдаг. Энэ утгаараа миний бие […]

Өвлийн Олимпийн билгэдэл ЦАГААН БАРС, ХАР БААВГАЙН дүрст тоглоом эрэлттэй

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохиогдож байгаа Өвлийн Олимпийн наадмын гол билгэдэл нь Сохоран нэртэй цагаан барс, мөн Пандаби нэртэй Азийн хар баавгай юм. Тэгвэл Пёнчаний Өвлийн наадмын гол билгэдэл болсон цагаан барс, хар баавгайн маскотуудыг хаа сайгүй Олимпийн хотхон дахь бэлэг дурсгалын дэлгүүрт зарж борлуулж, эдгээр хоёр амьтны дүрс бүхий зөөлөн тоглоом, бусад хэрэглэл хамгийн […]

Хүний наснаас хамаарч УНТАХ цаг өөр байдаг…

Хүн үр дүнтэй ажиллаж байхын тулд хангалттай нойр авч байх хэрэгтэй. Унтаж байх үед бие организм сулран, амарч шинэ эрч хүч цуглуулж байдаг билээ. Нойр дутах, нойргүй хонох, унтах цаг солигдох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж магадгүй юм. Тэгэхээр хэдэн цаг унтах нь нойр бүрэн авах, эрүүл саруул байх, эрч хүч нөөцлөх нөхцөл […]

ФОТО: Францын уран гулгагчийн даашинз урагдаж, хөх нь гарчээ

Уран гулгалтын бүжгийн хос төрөлд өрсөлдөж буй Францын уран гулгагч Габриэла Пападакисын өмссөн даашинз богино үзүүлбэрийн үеэр урагдаж, хөхний толгой нь ил гарчээ. Тамирчин өөрөө үүнийгээ тэр дороо л мэдсэн ч үзүүлбэр нэгэнт эхэлчихсэн учраас үргэлжлүүлсээр дуусгасан байна. Дараа нь энэ талаараа “Надад тохиолдсон хамгийн айшигтай зүйл энэ байлаа. Үзүүлбэрээ дууссаны дараа шүүлтэд нөлөөлөх вий […]