Цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг дийлэхээ больж, 5 сая орчим төгрөгийн өрөнд ороод байгаа гэх “Ид шидийн орон” эдийн засгийн хүндрэлээсээ гарахаар болжээ. Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа… Зөв зүйл цагаан мөртэй буюу 150 сая төгрөгийн тусламж Та бүхэн санаж байна уу ? Өнгөрсөн зун Ид шидийн орон төвд нэг сарын дотор […]
Монгол улсыг төлөөлөн Өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцасны тухай шүүмжлэх иргэд цөөнгүй байсан. Цанын шигшээ багийн олимпийн наадамд өмсөх хувцасыг БТСГ-ын санхүүжилтээр Финлянд улсад хийлгэсэн байна.
Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна. Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд […]
Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр […]
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Мөн энэ жилийг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, чиглэл өгөв. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэж ажиллахыг үүрэг болголоо. Хууль зөрчсөн алдаа дутагдал гаргасан төрийн […]
Манай улсад Туркийн хөрөнгө оруулалттай “Мон-Турк”, “Улаанбаатар эмпати” болон Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт ерөнхий боловсролын нийт таван сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийг төгссөн сурагчдын бүрэн дунд боловсролын гэрчилгээг Турк улсад хүлээн зөвшөөрөхгүй болсныг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язел өчигдөр мэдээллээ. Учир нь, Туркийн босогчид дэлхийн улс орнуудад […]
Дорноговь аймаг, Япон улсын Вакаяама муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Нянрёо ахлах сургуулийн төлөөлөл Дорноговь аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөлөл тэднийг хүлээн авч уулзаж, Вакаяама мужийн Нянрёо ахлах сургууль болон Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд жилд нэг удаа Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар […]
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос хэмээн Монголчууд хэлдэг. Монгол хүмүүс сэтгэл зүрхээрээ нэгдэж чадвал ядарч зүдэрсэн нэгэндээ жаахан ч атугай тус хүргэж чаддаг болохыг нэгэн үйл явдал гэрчилэх юм. Сар шинийн баярын өмнөхөн шижигнэсэн 20 гаруй залуус гурав хоногт багтаан өрх толгойлсон гурван хүүхэдтэй Г.Нарангэрэлийн байшинг бүхэлд нь засаж, дулаалж өгчээ. “Утааны эсрэг ээж аавууд” […]
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар […]
Австрали улсаас Монгол улсад суух элчин сайд Жон Лангтри тэргүүтэй албаны хүмүүс саяхан Орхон аймагт ажиллах үеэр Орхон аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, “Орхон аймгийн Засаг захиргаанаас хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьсан бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд эмч, багш нараас Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сонирхолтой” байгаагаа илэрхийлсэн юм. Австрали улс нь уул уурхайн технологи өндөр хөгжсөн […]
Саяханы сэтгэгдэл