Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Айлчлалын эхний өдөр тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй уулзлаа. Уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудлаар харилцан санал, бодлоо солилцов. Уулзалтын үеэр ажил хэрэгч, халуун дулаан […]
2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгох саналаа Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун Засаг даргын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд танилцууллаа. Ингэснээр байгууллага бүр “Өрх гэр-Эрүүл мэнд”, “Өрх гэр-Ажлын байр” гэх мэт өрх гэр рүү чиглэсэн томоохон ажлуудыг бүтэн жилийн турш санаачлан хэрэгжүүлж ажиллах юм байна. Уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ. […]
Гэр бүлийн гишүүн бүрт зориулав хэмээх сайхан тодотголтой, монголын сэтгүүлийн зах зээлд өөрийн байр суурийг хэдийнэ эзэлж чадсан долоо хоног тутмын цор ганц сэтгүүл бол “TVZONE” юм. Эерэг мэдээллийг түгээгч, уншвартай хүртээмжтэй сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гагрчээ. Сэтгүүлийн нүүр хуудсыг УДЭТ-ын Жүжигчид, Гэгээн Музагийн эзэд болох Г.АЛТАНГЭРЭЛ, Г. НОМУУН нар чимж “БИД ТЕАТРЫН ГЭР БҮЛ” […]
Шатахууны үнийн асуудлаар “Петровис” группийн маркетинг хариуцсан захирал Д.Батпүрэв, “НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэд ярихдаа Яамнаас “Он гартал үнээ нэмэхгүй байж бай” гэсэн чиглэл өгч байсан тул бид хүлээцтэй хандсаар ирлээ. Үнийн зөвлөл гурван удаа хуралдах тов зарласан ч хувийн хэвшлүүдийн ирц бүрдээд, төрийн төлөөллүүд нь ирдэггүй. Арайхийж нэг ирц […]
Тус улсын баруун нутгийн Жидда хотод баасан гарагт буюу өчигдөр болсон дотоодын хөл бөмбөгийн лигийн тэмцээнийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт үзсэн байна. Консерватив үзэлт, лалын шашинт энэ улсын Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачлагаар эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй болсоор байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэнгийн “гэр бүлийн хэсэг” гэсэн хэсэгт эмэгтэй үзэгчид суун тэмцээнийг үзсэн байна. Нэгэн […]
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойлон жил бүр оны эхэнд удирдах ажилтны цугларалтаа зохион байгуулдаг уламжлалтай. “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт-2018” гурван өдөр үргэлжлэн өндөрлөлөө. Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын […]
Монголын үндэсний циркийн жүжигчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, алтан цомын эзэд болжээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид оролцож, нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдөн хамгийн өндөр оноог авсан байна. Монголын циркчдийн хувьд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор нэг […]
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдлөө. Ийнхүү доктор Ж.Чинбүрэн Ази тивээс тус академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн дөрөв дэх хүн болж байна. Тэрбээр Монгол, Казакстан Улсад Францын мэс заслыг хөгжүүлж, тус улсын мэс заслын уламжлалыг Монгол Улсад нутагшуулан дэлхийд таниулж байгаа тул энэхүү хүндэт өргөмжлөлийг хүртсэн байна. […]
Энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлжээ. Уг барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын бөхчүүдээр магнайлуулсан 256 бөх зодоглосон юм. Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын […]
Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд […]
Саяханы сэтгэгдэл