ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ өчигдөр /2020.01.21/ томиллоо. Түүний Засгийн газарт: Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Соёлын сайд Ольга Любимова Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Валерий Фальков Экологи, байгалийн нөөцийн сайд Дмитрий Кобылкин Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров Гэгээрлийн сайд Сергей Кравцов Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Александр Козлов Хөдөө […]
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах […]
Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсаны үндсэн дээр 2019 онд алдарт эхчүүдэд нь суугаа орных нь ЭСЯ, ДТГ-тай хамтран ажиллаж олгуулсан бөгөөд Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан болон […]
“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум МҮХАҮТ-ын их танхимд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр боллоо. Форумд урилгаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд “Дэлхийн аль ч улсад чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эрхэлж ашиг олж, тэр хэмжээгээрээ улсынхаа эдийн […]
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Кваква, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг хүлээн авч уулзлаа. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран гаргасан тооцооллоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай гарсан бөгөөд энэ нь Монгол Улсад ядуурал их байгааг илтгэхээс гадна эдийн […]
Нийгмийн даатгалын ерөнхий газраас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэгдсэн мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар хэвлэл мэдээллийн байгууллагын 55 төлөөллөөр дамжуулан иргэд, даатгуулагчдад дараах чиглэлийн мэдээллийг хүргэлээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн […]
Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарал хандуулж, шат дараалсан бодлого, зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар […]
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг […]
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаалаар 2020 онд зам тээврийн салбарыг “Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласныг Дэд сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудад танилцууллаа. Улмаар тушаалыг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомд гардуулж тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж улирал тутамд тайлан мэдээг харьяа яамдаа хүргүүлж байхыг үүрэг […]
Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих талаар сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард […]
Саяханы сэтгэгдэл