Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Гамшгийн сургуулилалтийн нээлтэд 4400 гаруй хүн оролцов

Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр /2019-04-23/ эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, […]

САЙН МЭДЭЭ: Хэрлэн голоос 500 орчим малын сэг зэмийг зайлуулж цэвэрлэв

Хэрлэн голоос 500 орчим малын сэг зэмийг зайлуулж цэвэрлэв хуваалцахжиргэх Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт”, “Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо” аяны хүрээнд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Батноров сумын нутаг, Хэрлэн голд болон гол дагуух 270 бод, 203 бог малын сэг зэмийг цэвэрлэж, булж устган, ариутгал хийлээ.

Х.Баттулга Монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн хамтран […]

ТАНИЛЦ: Шашин соёлын “Даншиг наадам Хүрээ цам 2019” наадмын тов

“Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадмын тов гарчээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр болох юм. Тодруулбал, наймдугаар сарын 3, 4-нд “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмын зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргажээ. Түүх, шашин, соёлын биет болон […]

Этиопийн онгоцны сүйрлийн шалтгаан “Бойнг” онгоцны алдаанаас болжээ

Этиопийн онгоцны сүйрэл “Бойнг” онгоцны алдаанаас болсон гэж үйлдвэрлэгч компани мэдэгдлээ. “Бойнг” онгоцны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Деннис Мюленберг пүрэв гарагт “737 МАХ8″ загварын онгоцны маневрийн систем сүүлийн хоёр онгоцны ослын шалтгаан болсон нь тодорхой” гэж хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ талаар “твиттер”-т видео бичлэгээр дамжуулан хэлсэн байна. Гэхдээ “Хоёр ослын үеэр юу болсон талаарх […]

СЭРЭМЖИЛ: ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж иржээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн нутаг “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар энэ сарын нэгний өдөр гарсан ойн түймрийг өчигдөр 10 цаг 30 минутад унтраасан байна. Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ойн түймрийн нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймрийн нэг тохиолдол бүртгэгджээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар Монгол […]

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зайсан дахь гоо сайхны эмнэлэгт, хагалгаанд орсон эмэгтэй амиа алдлаа!

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ. Тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. […]

САЙН МЭДЭЭ: “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн нээгдлээ

“Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо худалдааны төвд /2019-04-04/-ний өдөр боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхимын гишүүд, төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнд тохирлын гэрчилгээгээ […]

Монгол инженерүүдийн бүтээл “Эко машин” бүтлээ

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр / 2019-04-03/ “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ. “Энэ машин бол олон компанийн […]

УЛААН-ҮД: Орос-Монголын соёлын харилцааг илтгэх “Мөнх тэнгэрийн орон” үзэсгэлэн дэлгэгдлээ

Халх голын ялалтын 80 жилийн ой, Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейн 75 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монголын Дүрслэх урлагийн салбарын үзэсгэлэнг UB ART галерей санаачлан, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулан МУЭ нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагийн нэрэмжит алтан […]