Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Газрын алба, газар зохион байгуулахтай холбоотой “НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” болно

Газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болно Энэ сарын 22-ны өдрийн 14:00 цагт Соёлын төв өргөөнд Газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ. Хэлэлцүүлгийг өнгөрөгч оны 12 сарын 22-нө өдрөөс энэ оны 1 сарын 18 хүртэл НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр ирүүлсэн иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан зохион […]

Өрхийн эмнэлгийн сувилагч нар мэргэжлийн үнэмлэхээ авлаа

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр тус дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 15 сувилагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан билээ. Уг сургалтын хүрээнд “Өрхийн сувилахуй” буюу өрхийн сувилагч мэргэжлээр мэргэшин суралцсан сувилагч нар энэ сарын 9-нд мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл […]

Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатны нээлтийн хурал энэ сарын 8-нд боллоо. Хурлаар PIE2 төслийн хоёр үндсэн үйл ажиллагаа болох сайн засаглал-төсвийн хөрөнгө оруулалт, төрийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох болон […]

“Цэргийн гэрээт алба хаах журам” батлагдлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2018.01.10/ дараах асуудлыг хэлэлцлээ. Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх […]

Утаа ихтэй СХД-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарал хандуулна

Зуу гаруй айл өрх газраа чөлөөлвөл Нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ. Ингэснээр агаар хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна. УИХ-ын даргын захирамжийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарч ажиллаж […]

“Нийслэл хотын КАМЕРЫН хяналт” хэлэлцүүлэг боллоо

Хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд камержуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Нийслэл хотод камер, дохиоллын систем суурилуулдаг иргэн, байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 56 хүнийг оролцуулсан “Нийслэл хотын камерын хяналт” нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний […]

Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувь нь ЦАС ИХТЭЙ байна

2017 оны 12-р сарын 31-нээс 2018 оны 01-р сарын 08-ны хооронд Ховд аймгийн нийт нутгаар 2-7 удаа 0.03-4мм тунадас орж, тунадасны хамгийн их нь Жаргалант суманд 7.1 мм, Чандмань суманд 5.5 мм, Зэрэг суманд 4.2 мм, Манхан суманд 3.9 мм, Дуут суманд 3.6 мм, Мөнххайрхан суманд 3.5 мм, бусад нутгаар 0.5-3.0 тунадас орсон байна. 1-р […]

Татварын буцаан олголтын материалаа 02 сарын 15-ны дотор өгнө үү!

Татварын буцаан олголт буюу хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан мөнгөний 30 сая хүртлэх төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг буцаан авахдаа хэд хэдэн баримт бүрдүүлэх шаардлагатай. Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэд анхны жилд өөрийн […]

Газрыг улсын ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД авах тогтоолын төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан 14 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай […]

МҮЭ-ийн холбоо Сүхбаатарын талбайд ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ хийнэ гэв

МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн […]