Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хятадад ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ нарт зориулж зогсоол бий болгожээ

БНХАУ-ын Жэйжань мужийн Жиандэ, Тонлу хотод эмэгтэй жолооч нарт зориулсан авто зогсоолтой болжээ. Ягаан өнгийн хүрээтэй уг зогсоол нь бусад хэвийн хэмжээтэй зогсоолоос 1.5 дахин өргөн гэдгээрээ онцлогтой. Учир нь эмэгтэй жолооч нар автомашинаа ердийн хэмжээтэй зогсоол байрлуулахдаа тааруу байдаг. Тиймээс илүү өргөн зогсоол хийж өгснөөр тэдэнд машинаа зогсоолд байрлуулахад хялбар болгосон гэж санаачлагчид ярьжээ. […]

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил 38.5 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна. Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой. Цэргийн бүртгэлийн ажил зохион […]

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ӨНӨӨДӨР цаг үеийн асуудлаар ярилцана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр МҮОНТ-ээр цаг үеийн асуудлаар ярилцана. Түүний ярилцлагыг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, “Монголын мэдээ” сувгаар шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ. Та бүхэнд өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 05 минутад хүлээн авч үзээрэй.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг БУУРЧЭЭ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаад жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 81 хэргээр буюу 9,6 хувиар буурчээ. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд […]

Иргэд Эрдэнэт үйлдвэрээс хувьцаа эзэмшинэ

Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Агаарын бохирдлын асуудлыг улстөржүүлэх хэрэггүй

Bloomberg TV Mongolia телевизийн санаачилсан “Утаагүй Улаанбаатар” форум “Блью Скай” зочид буудалд боллоо. Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран зохион байгуулсан уг форум Орон сууц-цэвэр агаар, Орон сууц-зах зээл, Орон сууц-тогтвортой санхүүжилт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан юм. Тэгвэл форумын эхний сэдэв болох Орон сууц-Цэвэр агаар хэлэлцүүлгийн панелистаар БОАЖ-ын […]

Сайд Д.Сумъяабазар Австралийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, техникийн туслалцааны чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг дурдаж, Австрали Улсын уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлсэн туршлагыг судлах, сайн […]

П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд ХУВЬСАЛ хийсэн жил байх болно

-Улаанбаатар хот дэд бүтцийн чиглэлээр 2018 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? -Дэд бүтцийн чиглэлээр Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах, авто замын ажлууд, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэхээр төлөвлөгөө нь гараад эхнээсээ хэрэгжилт рүүгээ ороод явж байна. -Агаар, хөрсний бохирдолдоо нийслэл хот баригдаад байна. Энэ асуудлыг шийдэх гарц бол Гэр хорооллоо […]

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагаа”-тай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан түүхтэй юм байна. Энэ үйлдвэрийн барилга 2014 онд хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болж өнгөрсөн арванхоёрдугаар […]

УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриаллаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өчигдөр (2018.01.09) танилцлаа. Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг […]