БНСУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтын эсрэг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаарна уу. БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.БНСУ-ын хилийн […]
Коронавирусийн тархалттай холбогдуулан зарим улс БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг өөрийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Үүнд тухайн улсаар дамжин өнгөрөх хамаарна. Одоогоор Солонгос, Япон, АНУ улсууд дээрхи шийдвэрийг гаргасан байна. Тиймээс зорчигч та бүхэн сүүлийн 14 хоногт Хятад улсад зорчсон бол дээрх улсууд руу зорчихгүй мөн өөр улс руу зорчих бол […]
2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс шинэчлэгдсэн Шенгений визийн кодекс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Шенгений богино хугацааны виз мэдүүлэхэд дор дурдсан өөрчлөлтүүд орсон болохыг уламжилж байна. Үүнд: Шенгений визийн маягтад хэсэгчилсэн өөрчлөлтүүд орсон бөгөөд шинэ маягтыг (DOCX, 49 KB) татаж авна уу Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны […]
Гадаадад оршин суугаа монгол иргэдийг Дипломат төлөөлөгчийн газартаа эсхүл https://citizen.gov.mn цахим хаягаар бүртгүүлэхийг ГХЯ-наас уриалав. БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр, одоогоор тус улсын 30 муж, хотын 2800 гаруй иргэн халдварлаж, 81 хүн нас барснаас гадна Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад вирусний халдвар илрээд байна. Иргэд Дипломат […]
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэв. Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын […]
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хэлэлцээр батлагдсанаар БНЧУ-д ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа олон жилээр тасардаг, ирээдүйд тэтгэвэр авах эрхгүй болох, […]
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ өчигдөр /2020.01.21/ томиллоо. Түүний Засгийн газарт: Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Соёлын сайд Ольга Любимова Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Валерий Фальков Экологи, байгалийн нөөцийн сайд Дмитрий Кобылкин Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров Гэгээрлийн сайд Сергей Кравцов Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Александр Козлов Хөдөө […]
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах […]
Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсаны үндсэн дээр 2019 онд алдарт эхчүүдэд нь суугаа орных нь ЭСЯ, ДТГ-тай хамтран ажиллаж олгуулсан бөгөөд Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан болон […]
“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум МҮХАҮТ-ын их танхимд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр боллоо. Форумд урилгаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд “Дэлхийн аль ч улсад чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эрхэлж ашиг олж, тэр хэмжээгээрээ улсынхаа эдийн […]
Саяханы сэтгэгдэл