Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хуулийн сургуулийн оюутнууд “МОНГОЛ ДЭЭЛ”-ээр гоёлоо

Хууль сахиулахын их сургуулийн сар шинийн баярыг угтсан “Дээлтэй Монгол” өдөрлөг /2019-01-18/ боллоо. Өдөрлөгт тус сургуулийн есөн салбар сургуулийн 3000 гаруй багш ажилчид, сонсогчид оролцсон юм. Энэ арга хэмжээ нь 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Нээлтийг тус сургуулийн морин хуурын хамтлаг, үндэсний хөгжим, ерөөл магтаал хайлах тоглолтоор эхлэв. “Дээлтэй Монгол” өдөрлөг сургуулийн […]

Азарбайжаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургуульд Азербайжан улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах хөтөлбөр зарлагдсан байна. Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр (бакалаврын зэрэг) Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс […]

Ниссаны өмнөх захирал Карлос Госнийг суллахгүй гэв

Токиогийн дүүргийн шүүх /2019-01-15/ Ниссаны өмнөх захирал Карлос Госнийг суллах хүсэлтийг буцааж, хорих хугацааг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнийг хувийнхаа хөрөнгө оруулалтын алдагдлыг 2008 онд Ниссан руу түр хугацаагаар шилжүүлсэнд, цалингаа багасган мэдүүлсэн гэж дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Госн хэдыг бүхлээр нь сайжруулж, машин үйлдвэрлэлийн зах зээлд гэнэтийн цохилт өгч, Мицубиши болон Францын Рэнотэй хамтрагч болоход […]

Антарктид тивд 10 жил мандсан ТӨРИЙН ДАЛБАА эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019-01-16/-ний өдөр Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав. Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ. […]

БЕЛАРУС: Токенжсэн үнэт цаас арилжих платформ эхэллээ

Беларус улсад хэрэглэгчдийг токенжсэн үнэт цаас худалдаж авах боломжийг олгох арилжааны платформ нээлтээ хийлээ.  Ройтерс агентлагийн мэдээлснээр уг платформ нь хэрэглэгчдийг хувьцаа, алт, бусад уламжлалт өмчүүдийн токенжсэн хувилбарыг худалдан авах боломжийг олгоно. Энэхүү төслийг 2 компани дэмжин ажиллаж байгаа нь “Larnabel Ventures” болон “VP Capital” гэх хөрөнгө оруулалтын компаниуд ажээ. Хэдийгээр уг арилжааны платформын талаар албан ёсны мэдээллийг Беларусын засгийн газар […]

САЙН МЭДЭЭ: Манай улсын хүн ам 61 мянга 600 хүнээр нэмэгдсэн байна

Монгол Улсын хүн ам 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61 мянга 600 /1.9 хувь/-аар нэмэгджээ. Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 78 993 хүүхэд төрсний 77528 /98.1 хувь/ нь Монгол Улсад, 1465 /1.9 хувь/ нь хилийн чанадад төрсөн байна. Төрсөн хүүхэд өмнөх оноос 3259 /4.3 хувь/-ээр, нас барсан хүн 1518 /9.6 […]

ХЯТАД: Монголын мөсөн барималчид түүчээллээ

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог Олон улсын мөсөн урлалын тэмцээн энэ сарын 8-нд дүнгээ гаргажээ. Энэ өвөл 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон “Мөс” баг “Хөгжим миний зүрхийг мэднэ” бүтээлээрээ аваргалсан байна. Харин удаах байрт Харбин хотын цас, мөсний холбооны багийн “Идэр ээмэгтэн”, урд хөршийн мөсөн барималчдын […]

ТАЙЛАНД: Анх удаа блокчейн технологийг сонгуульд ашиглана

Тайланд улсын Үндэсний цахим технологи ба компьютерчлэлийн төв нь блокчейныг цахим санал хураалтад ашиглахаар болсноо мэдэгдлээ. Энэ сарын 2-ны өдөр “Bangkok Post”-д бичсэнээс үзэхэд, “NECTEC” буюу Тайландын цахим технологи, компьютерчлэлийн газар нь уламжлалт сонгуулийн санал хураалт болон цахим санал хураалт хослуулан ашиглах бөгөөд e-voting хэсэгтээ блокчейн технологийг нэвтрүүлэх юм. Нэр дурдагдаад буй Цахим технологи ба […]

2029 оноос Хятадын хүн амын тоо буурна

Хятад Улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн явуулсан судалгаагаар, тус улсын хүн ам 2029 онд дээд цэгтээ буюу 1.442 тэрбумд хүрэх бөгөөд харин 2030 оноос эргээд буурах төлөвтэй байна. Тодруулбал, 2030 оноос эхлэн тус улсын хүн ам тогтмол буурсаар, 2050 онд 1.364 тэрбум, 2065 онд 1.248 тэрбум болж 1996 оныхтой тэнцэнэ хэмээн таамаглажээ. Мөн төрөлт 1.6 […]

Өнөөдөр “БАЯРЛАЛАА” гэх Олон улсын өдөр

“Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Хүмүүсийн тэр болгон мэддэггүй энэ өдрийг НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Оросын “спасибо” гэдэг үг нь анх XVI дугаар зуунд “спаси Бог” буюу “Бурхан өршөө” гэдэг холбоо үгнээс үүссэн бөгөөд энэ үг нь талархсан сэтгэлийг илэрхийлдэг юм. “Орос хэлэнд “баярлалаа”” гэдэг үгийг зөвхөн […]