Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ. Азийн урлагийн наадмын нээлтийн ажиллагаа […]
ХБНГУ-ын Бавари мужийн Иргэдийн төлөөлөгч, CSU намын Гадаад Бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга, Монгол-Германы хамтарсан “Отгонбаяр сан”-г үүсгэн байгуулагч, сурган хүмүүжүүлэгч, лектор Нацагдоржийн Солонго Швед дэх монголчуудад зориулан “Монгол хүний үнэ цэнэ” цуврал илтгэлээ тавилаа. 2015 оноос эхлэн Европод ажиллаж, амьдарч байгаа монголчуудад зориулж байгаа энэхүү лекц уулзалт нь Шведийн хаант улсад зургаадугаар […]
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна. Наадмын нээлтийн ёслол болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд […]
-Та гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүн. Одоо энэ салбарт яригдаж байгаа гол асуудал нь Монголын дипломатчийн цус ойртолт буюу удам дамжсан дипломатчдийн асуудал юм. Үр хүүхэд, хамаатан саднаа дипломат албанд томилуулдаг ийм нөхцөл байдал энэ албанд үүссэн нь үнэн үү? -Үнэн байлгүй яахав. Гаднаас чадалтай, чадвартай залуучууд ирээд дипломат албанд оръё гэхээр хаалттай байна. […]
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн […]
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурын ойр орчмын 30 га талбайг хамарсан хог хаягдлыг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг 17,5 тонн хогийг цэвэрлүүлж, сумын төвийн төвлөрсөн хог хаягдлын цэгрүү зөөвөрлөн хаялаа. Мөн амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг […]
Монгол Улсад анх удаа зохиогдож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр тодорно. Монголын 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарч хасагдах шатанд тоглохоор болсон. Монголын баг Латви улсын багийг 20:16 харьцаагаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар хожоод байсан бол Гүржийн багийг 18:16 хожсон билээ. Хэсгийн […]
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзлаа. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо […]
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ. Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх […]
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа Зүүн Азийн хотуудын агаарын бохирдлыг бууруулахын тулд одоогийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлж, нарийн асуудлуудыг шийдвэрлэх олон улсын байгууллага байгуулах болсноо мэдэгдлээ. Анх 2016 оны тавдугаар сард Сөүл хотод агаарын чанарыг сайжруулах Зүүн хойд Азийн чуулга уулзалт болж агаарын бохирдол ихтэй хотууд харилцан туршлага судлах механизмыг бий болгохын […]
Саяханы сэтгэгдэл