Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Этиопийн онгоцны сүйрлийн шалтгаан “Бойнг” онгоцны алдаанаас болжээ

Этиопийн онгоцны сүйрэл “Бойнг” онгоцны алдаанаас болсон гэж үйлдвэрлэгч компани мэдэгдлээ. “Бойнг” онгоцны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Деннис Мюленберг пүрэв гарагт “737 МАХ8″ загварын онгоцны маневрийн систем сүүлийн хоёр онгоцны ослын шалтгаан болсон нь тодорхой” гэж хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ талаар “твиттер”-т видео бичлэгээр дамжуулан хэлсэн байна. Гэхдээ “Хоёр ослын үеэр юу болсон талаарх […]

СЭРЭМЖИЛ: ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж иржээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн нутаг “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар энэ сарын нэгний өдөр гарсан ойн түймрийг өчигдөр 10 цаг 30 минутад унтраасан байна. Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ойн түймрийн нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймрийн нэг тохиолдол бүртгэгджээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар Монгол […]

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зайсан дахь гоо сайхны эмнэлэгт, хагалгаанд орсон эмэгтэй амиа алдлаа!

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ. Тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. […]

САЙН МЭДЭЭ: “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн нээгдлээ

“Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо худалдааны төвд /2019-04-04/-ний өдөр боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхимын гишүүд, төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнд тохирлын гэрчилгээгээ […]

Монгол инженерүүдийн бүтээл “Эко машин” бүтлээ

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр / 2019-04-03/ “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ. “Энэ машин бол олон компанийн […]

УЛААН-ҮД: Орос-Монголын соёлын харилцааг илтгэх “Мөнх тэнгэрийн орон” үзэсгэлэн дэлгэгдлээ

Халх голын ялалтын 80 жилийн ой, Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейн 75 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монголын Дүрслэх урлагийн салбарын үзэсгэлэнг UB ART галерей санаачлан, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулан МУЭ нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагийн нэрэмжит алтан […]

НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын оролцоо илүү өргөжнө

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо. АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн дэлхийн 131 орны Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар цуглаж ирэх жилийн энхийг […]

Цахилгааны ухаалаг шийдэл бүхий “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн болон төсөл хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх […]

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол улсад айлчилж байна 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн […]

Турк улсад визний зөрчилтэй иргэдэд хүргэх ЗӨВЛӨМЖ

Бүгд найрамдах Турк улсад харласан болон визний зөрчилтэй иргэд хилээр гарах орох, оршин суух үнэмлэх авахад анхаарахн зааварчилгаа болон бусад мэдээллүүдийг хүргэж байна. Турк улсад орж ирээд оршин суух үнэмлэх хөөцөлдөн авч чадаагүй болон аваагүй иргэд 1 удаа Турк улсын хилээс буцан гарч 24 цагаар дотор буцан орж ирээд /Şartlı giriş/ буюу Онгоцны буудлын гаалийн […]