Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

МИАТ-ийн онгоцонд ТЭСРЭХ БӨМБӨГ тавьсан уу!

2019 оны хоёрдугаар сарын 15-нд буюу өнөөдөр Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягийн агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл холбогдох байгууллагад очжээ. Үүний дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийсэн бөгөөд онгоцноос ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй […]

САЙН МЭДЭЭ: Эх орондоо 14 төрлийн өвчнийг оношилж, эмчилдэг болно

“Инээмсэглэл-Эерэг хандлага 2019” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр /2019-02-14/ эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа 50 гаруй байгууллагын төлөөлөл 170 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна. . Өнгөрөгч онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд таван зорилт дэвшүүлэн ажилласан. Үүнд, Эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, […]

Соёлын биет бус өвийг хмагаалах талаар мэдээлэл хийлээ

БСШУС-ын яамнаас оруулсан Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөдөлбөр, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг баталжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Соёлын биет бус өвийн талаар олон жил ярьсан. ЮНЕСКО-гийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Үүнд морин хуур, монгол ардын дуу, монгол хөөмий, монгол баяр наадам, бүргэдээр […]

Ерөнхийлөгч Х.Баттулга хүчит бөхийн барилдаан үзэв

ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан сар шинийн битүүний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэж сонирхов. Бөхийн барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгийн […]

УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Эцэг өвгийн гал голомт Эх орондоо болон дэлхий дахинд ажиллаж, амьдарч буй элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ Арвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баяр-Цагаан сарын мэндийг өргөн дэвшүүлж, золбоо хийморь, баяр жаргалыг хүсэн ерөөе. Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээгч Азай буурал ахмадуудынхаа амар мэндийг хүндэтгэн айлтгая. […]

Х.Баттулга: Мөнх тэнгэр Монгол төрийг өнөд ивээж, Монгол түмнийг ашид тэтгэх болтугай!

XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гайхай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд, Даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд, тарган тавтай сайхан оров уу? Амар байна уу? Хотол олноороо “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилээ үдэж, угтаж буй “Шарагчин” гахай жилийн хаврын […]

Эрдэнэ Зуу музейд “виртуал үзмэр” дэлгэв

Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан таван музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт орших Монголын анхны бурханы шашны хийд, өдгөө Эрдэнэ Зуу музейд “Виртуал үзмэр”, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, суурилуулах ажлыг өчигдөр/01.31/ зохион байгуулж, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Эрдэнэ Зуу музей нь Монгол улсын аялал жуулчлалын […]

“САХАЛИН-2019” Өвлийн наадамд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлэв

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалин хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам зохион байгуулагдах билээ. Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд, Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан […]

ТАЙВАН: 2025 он гэхэд цөмийн реакторуудаа зогсооно гэв

Тайванийн Засгийн газар 2025 он гэхэд цөмийн реакторуудаа зогсооно. Өнгөрөгч 11 дүгээр сард явуулсан санал асуулгад 2025 он гэхэд арлын цөмийн 6 реакторыг унтраах эсэхийг ард иргэдээсээ асуусан. Үүгээр нийт иргэдийн олонх нь цөмийн реакторуудыг зогсоохын эсрэг байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэвч Тайванийн Засгийн газар 2025 оны тавдугаар сар гэхэд цөмийн эрчим хүчнээс татгалзахаар шийдээд байна. […]

Монгол Улсын парламентын тэргүүнээр Г.Занданшатар томилогдлоо

Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт УИХ-ын гишүүн М.Энхболд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр: -Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бол улс орны хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргаж, хууль тогтоодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг […]