Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Бельгийн Вант Улсын Брюссель хотын төвд МОНГОЛ ГЭР барьж, улсаа сурталчилж байна

Бельгийн Вант Улсын Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээний нээлтийн ажиллагаа энэ сарын 24-нд болов. Нээлтийн ажиллагаанд Элчин сайд О.Оч, Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон бусад төлөөлөгчид оролцов. Энэхүү арга хэмжээ нь Брюссель хотын томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд Европ дахь хамгийн том […]

Монгол залуус Арктик тивд нохойтой чаргын “Fjallraven Рolar” ОУ-ын аялалд оролцоно

Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр […]

Австрали улсад “ЗҮРХНИЙ ХИЛЭН” УСК нээлтээ хийв

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо 11 дүгээр сарын 22-нд хийв. Энэ нь Австрали Улсад монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болов. […]

Хүлээх зуураа Нарита нисэх онгоцны буудалд үр дүнтэй аялал хийх үү?

Дараагийн нислэгээ хүлээж Нарита нисэх онгоцны буудалд олон цагаар саатах бол доорх мэдээллээс өөрт хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж аваад алтан цагаа хэмнээрэй. Та Улаанбаатар хотоос таван цаг гаруй нисээд Терминал 1 дээр бууна. Сануулахад Япон улс манайхаас нэг цагийн зөрүүтэй. Япон улсын хоёр дахь том олон улсын нисэх буудал болох Нарита нь гурван терминалтай. Терминал хооронд […]

Сан Франциско дахь Монголчууд “Монгол бахархал”-ын өдрийг тэмдэглэжээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр “Гэр” хүүхдийн төвөөс зохион байгуулдаг “Монгол бахархал […]

Аэрофлот авиа компанийн тухай та хэр мэдэх вэ?

Аэрофлот авиа компани нь 1923 оны 3-р сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд өдийг хүртэл 94 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа сайжруулсаар байгаа ОХУ-ын томоохон авиа компани юм. Дэлхийн 51 орон руу 129 чиглэлд, Орон нутгийн 31 чиглэлд жижиг,  том тээврийн 214 онгоцоор тогтмол нислэг үйлддэг байна. Монгол улсын УБ хотруу 7 хоногт  3 удаагийн […]

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ХОТ-уудын ТӨЛӨВЛӨГӨӨ

Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарал хандуулж байна. ХБНГУ-ын Бонн […]

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Мин Элчин сайд Д.Билэгдоржтой уулзав

Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь энэ сарын 16-ны өдөр Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзан, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр улсын улс төрийн харилцаа идэвхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжсоныг талууд тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг […]

Монгол, Японы балетчдийн хамтарсан “Хязгаараас ангид” тоглолт боллоо

Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд япон болон тус улсад ажилладаг монгол балетчид хамтран модерн урсгалын “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг найруулж Корпорейт конвеншн төвийн тайзнаа энэ сарын 18-ны өдөр монголчуудад толилууллаа. Дипломат харилцааны ойн хүрээнд 20 гаруй соёл, урлагийн арга хэмжээг хоёр орны олон нийтэд дэлгэн толилуулсан бөгөөд энэхүү “Хязгаараас […]

Халдлагад өртсөн монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ

Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Мэрилэнд мужид ажлын байрандаа буудуулж амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн байсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, халдлагын үеэр гэр бүлийн хамт 2005 оноос эхлэн АНУ-д эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг байсан монгол иргэн 53 настай Т.Баярсайхан өртөж нас баржээ. Энэхүү гэмт халдлага болон монгол иргэний амьдрал, ар гэрийнхнийх […]