Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ОХУ-д сурдаг оюутнуудын анхаарлаа хандуулна уу

УОК-ын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр гадаад улс орнуудад суралцдаг оюутнуудын хувьд хэдийгээр хичээл сургууль нь эхлэх мэдээллийг суралцдаг сургуулиасаа авсан ч тухайн улсын Засгийн газар гадаад улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж байгаа эсэхийг сайтар нягталсны дараа Монггол Улсын хилээр нэвтрэхийг анхаарууллаа. Тодруулбал, “Алтанбулаг” шалган нэвтрүүлэх боомтыг түр нээх үеэр “Монголын нэг оюутан сургуулиас нь хүрэлцэн […]

ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэд анхаарна уу

Монгол Улсын УОК-ын шийдвэрийн дагуу Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай хамтран тус улсад тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн оршин сууж буй манай улсын иргэдийг 2020 оны 08 дугаар сарын 07-10-ны өдрүүдийн 09.00 – 18.00 цагийн хооронд “Хиагт-Алтанбулаг” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор эх оронд нь нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар товлосныг хүргэж байна. Иймд та […]

ОХУ-д “COVID-19”-ын халдварын 5000 гаруй шинэ тохиолдол батлагдаад байна

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 5236-аар нэмэгдэж, 57999 боллоо. Одоогийн байдлаар 4420 хүн эдгэрч, 513 хүн нас бараад байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2275 нь буюу 43.3 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод 2548 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд […]

ОХУ-д оршин сууж байгаа монгол иргэд, оюутнуудын сонорт

Өөрийгөө тусгаарлах буюу Москва хотод тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг Москва хотын Засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтэлсэн байна. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд Москва хот, Москва мужид хувийн болон албаны эсвэл нийтийн тээврээр зорчихын тулд цахим зөвшөөрлийг урьдчилан […]

ОХУ: Хөл хорионы дэглэм зөрчвөл хорих ял эдэлнэ

ОХУ-ын төрийн дум коронавирусний эсрэг багц хуулийн төслийг батлаад байна. Энэхүү хуулинд иргэний хөл хорионы дэглэмийг үл ойшоосон үйлдэл бусад хүмүүсийн амь насаараа хохирох шалтгаан болсон тохиолдолд тухайн этгээдэд 7 жил хүртэлх хорих ял оногдуулах тухай заалт багтсан байна. Мөн коронавирустэй холбоотой худал, ташаа мэдээлэл тараасан хүнд 5 хүртэлх жилээр хорих ялыг оногдуулахаар байгаа юм. […]

Чингисийн чулууны бичиг “Чингис хаан” музейд хадгалагдах боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ. Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. […]

ОХУ: Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл […]

МОСКВА: Мартын 8-нд хуримаа хийх хүсэлтэй 1000 гаруй хос байна

Москва хотын гэрлэх ёслолын ордонд мартын 8-ны баяраар 1000 гаруй хос гэр бүлээ бүртгүүлэхээр захиалга өгсөн байна. Энэ нь өнгөрсөн 2018 онтой харьцуулахад хоёр дахин их гэсэн үг юм. Мартын 8-ны өдөр Орос орон даяар бүх нийтийн амралтын өдөр учраас хосууд өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 7, мөн дараагийн өдөр буюу гуравдугаар сарын 9-нд ёслох […]