Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол хүүхдийн хөрөг : “Бидний цөөхөн Монголчууд” төсөл

Монгол хүүхдийн хөрөг : “Бидний цөөхөн Монголчууд” төсөл

Зам тээврийн сайд асан, “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригт “Бидний цөөхөн Монголчууд” төсөл санаачлан, Монгол орныхоо 21 аймгаар аялж, XXI зууны хүмүүс, аж амьдрал, ахуй байдлыг гэрэл зургийн хальснаа буулган, 30 гаруй ном бүтээл, 800 орчим телевизийн нэвтрүүлэг, 12 сэдэвчилсэн баримтат кино хийхээр төлөвлөжээ. Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан гурван жилийн хугацаанд, сум бүрт 1-2 хоног байрлаж, тухайн сумын үүх түүх, ард иргэд, урлаг соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд зэргийг тэмдэглэн авах аж.

Тэрээр төслөө “Бидний цөөхөн Монголчууд” хэмээн нэрийдэх болсон шалтгаанаа “Бид цөөхүүлээ гэдгээ мэдэрвэл нэг хүн, нэг иргэн хүртэл бидэнд үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй байна гэдэг бол нэгнээ хайрлана гэсэн үг. Ядарсан зүдэрсэн үед нь түшээд, тэтгээд явна гэсэн үг. Цөөхүүлээ гэдгээ мэдэрвэл бидний нутаг нуга, жалга довоор хуваагддаг байдал арилах юм болов уу. Ер нь л нэг эв нэгдэлтэй, дэг журамтай байх юмсан даа гэдэг бодол бүр энэ цаана байдаг” хэмээн тайлбарлав.

Ингээд “Бидний цөөхөн монголчууд” төслийн урлаг, уран сайхан, өв соёлын багийн гэрэл зурагчин П.Хангайхүүгийн дуранд буусан хүүхдийн хөрөг зургуудыг онцлон толилуулж байна.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн