Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монгол Ардын Намаас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлтээр ойн арга хэмжээ эхэлж байна. Үзэсгэлэнийн нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн […]

409 дүгээр анги ХОРИГДЛЫН ШИНЭ БАЙР-тай боллоо

409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байрны нээлтийн ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Ерөнхий […]

ФОТО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх сургуульдаа зочилж, сурагчидтай уулзлаа

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх II дунд сургуульд зочиллоо. Жанжны нэрэмжит энэ сургуулийг Ерөнхий сайд 33 жилийн өмнө төгссөн юм байна. Тэрdээр Д.Сүхбаатарын нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, төгсөх ангийн сурагч хүүхдүүдтэй уулзаж ярилцав. Эх орондоо хайртай, эцэг, эхдээ элбэрэлтэй, зөв хүн болох, мэргэжлээ зөв сонгож […]

Ховд аймаг “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-тэй боллоо

Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 байршилд хяналтын камер суурилуулан “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг шинээр байгууллаа. “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, […]

Япончууд “Super Mario Brothers” тоглоомын сэдвээр КИНО хийнэ

Японы видео тоглоом үйлдвэрлэгч “Nintendo” компани “Illumination Entertainment”-тай хамтран “Super Mario Brothers” тоглоомын сэдвээр кино хийх гэж байна. Энэ талаар тус компани хэвлэлийн хурлаараа мэдээллээ. Киноны продюсерээр “Illumination Entertainment”-ийн ерөнхий гүйцэтгэх захирал, “Мөстлөгийн үе”, “Хэцүү үе ирлээ” зэрэг хүүхэлдэйн киногоороо алдартай Кристофер Меледандри, Мариог бүтээсэн “Nintendo”-гийн захирад Шигэрү Миямото нар ажиллана. “Nintendo” компани Мариогийн тухай […]

Сар шинийн баярын ширээний УУЦ дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна

2018 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна. Овор хэмжээ бага ууцыг зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-200 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Хэвийн боовны нэг ширхэгийн үнэ дунджаар 2113 төгрөг болж 2017 оны Цагаан сарын баярын […]

Шүүгчдэд зориулсан сургалтад 35 шүүгч хамрагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монголын эрх зүй, эдийн засгийн холбоо”-той хамтран “Хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцаа: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” сэдэвт сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 35 шүүгч, 5 эдийн засагч оролцсон бөгөөд Япон улсын Нагояа Гакуин их сургуулийн профессор […]

ЭМЯ: Томуу өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд […]

ӨЭМТ-д олгосон 8 сая 50 мянган төгрөгийг үр дүнтэй зарцуулж байна

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны 12 сард анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 8 сая 50 мянган төгрөгний санхүүжилт олгосон. Ингэсэнээр өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан […]

Өвлийн улиралд ч РАГБИ спортоор хичээллэх боломжтой

Рагби (RUGBY) нь 1823 онд Их Британийн Рагби хотод Уилльям Вэбб Эллис гэх хүү хөл бөмбөгийн бэлтгэл дээр бөмбөгийг гартаа барин гүйж эсрэг талын шугамыг давуулан тавьсан нь энэхүү спортын үндэс суурийг анхлан тавьсан гэдэг. Рагбигийн спорт нь хурд хүч, авьяас чадвараас гадна амжилт гаргах хамгийн том үндэс суурь болох багийн ажиллагаа, харилцан хүндэтгэл, эв […]