Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжинэ

НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн данс руу орно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн билээ. Сангийн яам ажлын 45 хоногт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 655 мянга […]

Ховд аймгийн дэлгүүрүүдэд хуулийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмж өгчээ

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хуулиа мөрдье -21” аяны хүрээнд 350 гаруй аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах зөвлөмжийг хүргэжээ. Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд 308 дэлгүүр худалдаа үйлчилгээний газар, 30 гаруй вар паб, 12 зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг иргэдэд 1000 орчим постер  тарааж, зөвлөмж өгч ажилласан […]

“Welcome to the Jungle” кино жагсаалтыг дахин тэргүүлэв

“Sony Pictures”-ийн уран зөгнөлт, тулаант төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр 90 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 27 сая ам.долларын орлого олсон бол олон улсаас олсон нийт орлого нь 667 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Харин “Dreamworks Pictures”-ийн триллер төрлийн […]

Аавын хүүгийн АВЬЯАС илэрчээ…

Хилийн заставын хар нүдэн бүсгүйчүүлээ магтан дуулсан Увс нутгийн унаган хүү бол МУГЖ Л.Болбаатар юм. Эх орон, эжий аав, нутаг усны тухай олон сайхан дуугаар олон түмэндээ танигдсан билээ. Нэгэн үе Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагалсан олон залуус хүч түрэн орж ирж байв. Өдгөө эдгээр залуус бүгд ард түмний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид болон […]

ФОТО: Цагдаагийн явуулын хөдөлгөөнт ПОСТ ажиллаж байна

Хот хоорондын замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга бат, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод, модон материалын хууль бус үйлдэлтэй тэмцэх ажлын хүрээнд Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс албан хэрэгцээнд тусгай зориулалт бүхий “Ford Trasit” маркийн автомашиныг […]

Маргааш орон даяар ТАЙВАН жагсаал болно

УИХ дахь Ардчилсан нам эрх баригчдаас “Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг “60 тэрбум”-д холбогдсон МАН-ын өнөөгийн удирдлагууд хийх эрхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил зохион явуулахдаа Үндсэн хуулийн заалт зөрчсөн. Хоёрдугаарт, гамшгийн хэмжээнээс давсан утааны асуудлыг шийдвэрлэх. Гуравдугаарт, татварын асуудлаа эргэж харах нь зүйтэй” гэсэн шаардлага хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуг эрх баригчдын […]

Зургаан өөр мэдрэмж буюу “Бумеранг” УСК нээлтээ хийлээ

Үйлийн үрийг бумерангтай зүйрлэн нэрлэсэн ‘Бумеранг’ антологи уран сайхны киноны нээлт өчигдөр /2018.01.26/ ”Хүннү молл” төвийн кино театрт нээлтээ хийлээ. Үйлийн үр гэж юу вэ? Таны хийсэн үйл бүхэн хэзээ нэгэн цагт эргэн ирж, та юу бүтээнэ, түүнийг эргүүлэн өгдөг бичигдээгүй хуультай. Энэ л сэдвээр зургаан найруулагч нэгдэн, зургаан өөр мэдрэмж, сэтгэмжээр богино хэмжээний зургаан кино […]

Өмнөговийн бяцхан БӨХЧҮҮД эр бяраа сорилоо

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд “Ирээдүйн аваргын гараа” үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Энэхүү бөхийн барилдааныг “Шанх Транс” ХХК-иас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг юм. Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд Баяндалай, Номгон, Цогтцэций сумдаас үндэсний бөхөөр барилдах сонирхолтой хүүхдүүд ирж оролцон энэхүү барилдааны цар хүрээг өргөжүүлсэн нь энэ жилийн […]

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсгээс мэдээлэл хийлээ

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар  байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгээс өнөөдөр (2018.01.30) хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлого, боловсрол, […]

Египетийн пирамидын дэргэд Дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр хүн уулзжээ

Египетийн Аялал жуулчлалын зөвлөлийн урилгаар Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр хүн уулзаж, Египетийн пирамидын дэргэд зургаа авахуулжээ. 35 настай Туркийн фермер Султан Кесен гэдэг залууг дэлхийн хамгийн өндөр хүнээр тооцдог байна. Тэрбээр 251 см өндөр аж.  Харин дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэйгээр Энэтхэгийн иргэн Жоти Амжи тодорсон бөгөөд түүний өндөр нь […]