Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Орон нутгийн иргэдэд явуулын шүдний эмнэлэг ҮНЭГҮЙ үйлчилнэ

БНСУ-ын Гуангжү хотын захиргаа, тус хотын Эрүүл мэндийн Олон улсын байгууллага хамтран манай улсад шүдний явуулын эмнэлэг өгөхөөр болжээ. Явуулын эмнэлэгтэй болсоноор шүдний эмнэлэггүй хөдөө орон нутаг дахь иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж. Машиныг ирэх гуравдугаар сарын 1-нд гардуулан өгөх ба тус хотын захиргаа үнэгүй эмчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүх зардлыг гаргахаас гадна шилдэг эмч […]

Хотын дарга ЭЛЭГНИЙ ДОНОРЫГ эргэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ. Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилжээ. Хагалгааны явцад […]

Энэ амралтын өдрүүдэд Мөсний шагайн харвааны УАШТ болно

Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-ний  хооронд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, […]

Увс аймагт 1060 тн өвс, 500 тн тэжээлийг 50%-ийн хямдралтай үнээр олгожээ

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 сумын 787 айл өрх отроор явж байгаа бөгөөд эдгээр айл өрхөд жирэмсэн эх 28, өндөр настан 125, 0-5 насны хүүхэд 317, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63 байна. Харин отроор 273024 мянган толгой мал явж байгаагаас бод 9578, бог 263446 толгой байгаа юм байна. Малчид 2017 онд өөрийн хэрэгцээнд өвс 50100 тн, […]

“Пёнчан-2018”-нд оролцох Монголын баг тамирчид МОНГОЛ БРЭНДЭЭР гоёжээ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг, паралимпийн цанын төрөлд Б.Ганболд нар өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл өчигдөр “Пёнчан-2018”-нд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад олимпийн […]

НОСК-аас Яармагт 960 айлын ОРОН СУУЦ барина гэв

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэнг гаргалаа. Үзэсгэлэнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК, Улаанбаатар […]

Төв аймгийн Эрдэнэ суманд ХОЁР ЦЭЦЭРЛЭГ шатжээ

Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах  тавдугаар багийн хоёр цэцэрлэг энэ сарын 28-ны шөнө шатжээ. Тус цэцэрлэг нь 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулсаар 2018 он хүртэл дунджаар 1000 гаруй хүүхэд суралцсан байна. Энэ хичээлийн жилд 120 хүүхэд суралцаж байсан байна. Галын дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч галыг унтраасан байна. Одоогоор […]

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсныг илрүүллээ

Нийслэлд замбараагүй үйл ажиллагаа явуулж, охид бүсгүйчүүдийг биеэ үнэлэхийг өөгшүүлж байгаа саун, массажны газруудын талаар манай сонин удаа дараа нийтлэл бичиж, тухайн газар дээрээс нь сурвалжилсаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Дугаарын онцлох сэдэв”-ээрээ энэ асуудлыг дахин хөндсөн. Тэгвэл ЭЦА-ныхан НЦГ-ын ажилтнуудтай хамтран энэ сарын 19-28-нд саун, массажны газруудад шалгалт хийжээ. Энэ […]

Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Хөтөлбөрийн бүртгэл 2018 оны хоёрдугаар сарын 5-наас 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд явагдах бөгөөд гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд […]

Канадын магистр, докторын бүрэн санхүүжилттэй ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлагдлаа

Канадын магистр, докторын бүрэн санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлэг нь Канадын Альберта их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр ба олон улсын оюутнуудад намар өвлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн тус тэтгэлэг нь зөвхөн гадаад оюутнуудад л нээлттэй ба нэг жилийг магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Тодруулбар есдүгээр сарын 1-нээс тавдугаар […]