Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

САЙН МЭДЭЭ: Монголд анх удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засал АМЖИЛТТАЙ хийгдлээ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар 2018-01-28 ний өдөр  амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цаг үргэлжлэн амжилттай дууссан байна. Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд анхны мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний […]

БИЧЛЭГ: Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-ны өдөр Дорноговь аймагт ажиллалаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, орон нутгийн асуудлаар санал солилцов. Дорноговь аймаг 2017 оны эцэст 70 мянга орчим иргэнтэй болж, хүн ам нь өссөн байна. Мөн иргэдийн 30 орчим мянга нь зээлтэй, эдгээр зээлийн 60 гаруй хувийг хэрэглээний зээл эзэлдэг байна. Ерөнхийлөгч аймгийн нийгэм, […]

Кортни Кардашиан “ХЭТ ТУРАНХАЙ” болохыг хүсчээ

“Keeping up with the Kardashians” реалити шоугаараа дэлхий дахинд танигдсан Кардашианы гэр бүл үргэлж л дуулиан шуугиан тарьсаар байдаг юм. Тэгвэл Ким Кардашианы төрсөн эгч  Кортни Кардашиан жингээ хасахаар, шаргуу бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байна. Кортниг жингээ хасахаар зорьж байгаа гэхэд гайхах хүн тун олон байгаа юм. Илүүдэл жингүй түүнийг яах гэж тасралтгүй дасгал хийж […]

Жүжигчин Хиллари Дафф өөрийгөө “МУУ ЭЭЖ” хэмээв

“Диснейн од” хэмээн нэрлэгддэг залуу жүжигчин Хиллари Дафф өөрийгөө “муу ээж” хэмээн тодорхойлоод байна. Шахуу ажлын хуваариас үүдэн хүүдээ цаг зав гаргаж чадахгүй байгаа Хиллари ээжийн үүргээ асрагчид даатгах болсон ажээ. Түүний хүү  5 настай бөгөөд уран бүтээлдээ ихэнх цаг заваа зарцуулж буй Хилалари Дафф өнгөрсөн 5 жилийн туршид алдаг оног дуу гаргаж, урлагийн ажлаа […]

00 цаасны тухай сонирхолтой баримтуудаас..

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон ч нэг их ач холбогдол өгөөд байдаггүй, тэгсэн хэрнээ түүнийг үгүй бол яах учраа олохгүй тэвдүүлэх чадалтай эд бол 00 цаас гэдэгтэй санал нийлнэ биз? Магадгүй энэ боловсронгуй хэлбэрээ олоогүй байсан бол магадгүй бид ямар нэгэн цаас эрж хайж, олсон бол түүнийгээ нухаад л сууж байх байсан […]

Хүүхдийн эрүүл мэндийн тухай ҮНЭН ба ХУДАЛ

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ҮНЭН, ХУДАЛ Цуу яриа №1. “Хүүхэд доошоо харж унтаж байвал элэг муутай/шарласны шинж байдаг.” ХУДАЛ. Эрүүл мэндэд тустай үгүй эсэхээс үл хамааран хүүхэд/хүн бүрт унтах хамгийн тохиромжтой байрлал байдаг. Зарим нь ихэвчлэн баруун талаараа харж унтахад их тавтай сайхан байдаг бол зарим нь “ургийн” байрлалд унтдаг. Ердөө л энэ шалтгаанаар зарим […]

Агаарын бохирдлыг бууруулах АРГА ЗАМЫГ танилцуулав

НИТХ-ын ээлжит XIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй зарим ажил болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны Нийслэлийн Засаг даргын А/1042 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн  […]

Оросууд Өвлийн наадамд 340 хүний бүрэлдэхүүнтэй оролцох болов

2018 оны өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлэгт 169 хүн багтжээ. Энэ тухай Оросын олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Станислав Поздняков сэтгүүлчдэд мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав. Тэрбээр хэлэхдээ “Өвлийн спортын төрлүүдийн үндэсний болон олон улсын холбоодтой хамтран өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлгийг эцсийн байдлаар баталлаа. Үүнд 169 тамирчин багтаж байна. Харамсалтай нь […]

Тэжээмэл амьтдад зориулагдсан ФИТНЕС нээгджээ

Хотжилтын улмаас таргалалт газар авч, үүнээс үүдэн чихрийн шижин болон зүрх судасны өвчин улам түгээмэл болоод байгаа юм. Хэт таргалах өвчин хүмүүсийг төдийгүй гэрийн тэжээмэл амьтдыг ч тойрохгүй дайран өнгөрөх болсон байна. Хэт их хэмжээний хоол, нэмэлт тэжээл хэрэглэх болсон гэрийн тэжээмэл амьтад дөрвөн хананы дунд амьдралаа өнгөрүүлж байгаа юм. Үүний улмаас тэжээмэл амьтад ч […]

Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ…

Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж,  ирэх хоёрдугаар сарын 25 хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ. Учир нь тус аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болсонтой холбогдуулан гол мөрний ус өмнөх жилээс нимгэн хөлдсөн байна. Үүний улмаас гол мөрний мөсөн дээгүүр зорчиж яваад осолдох тохиолдол цөөнгүй гарсан байна. Тухайлбал, энэ сарын 21-ий шөнө Ханх сумыг зорьж явсан […]