Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Боловсролын салбарт эрчим хүчний хэмнэлттэй ДУЛААНЫ ТЕХНОЛОГИ-ийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх гэрээг үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд GIZ-г төлөөлж Суурин төлөөлөгч Даниель Пассон нар гарын үсэг зурав. Энэ үеэр Нийслэлийн […]

Авлигын 16 хэргийн мэдээлэгчийг урамшуулжээ

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо  2017 онд нийт 2 тэрбум 869 сая воныг авлига болон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн мэдээлэгчдэд урамшуулал болгон өгсөн байна. Тус хороо нь 16 авлигын хэргийн мэдээлэгчдэд нөхөн төлбөр болгон 362.62 сая вон, 5 авлигын хэргийн мэдээлэгчдэд шагнал хэлбэрээр 32.84 сая вон болон 35 нийтийн ашиг сонирхлын эсрэг […]

Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжөөд 95 жилийн нүүрийг үзэж байна

Нийслэлийн хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жил, нийслэлд залуучуудын хөдөлгөөн үүч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээр түүхт ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргад танилцуулаар нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагуудын төлөөлөл, ахмад үеийнхэн өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзлаа. Хотын пионерийн зөвлөлийн 2, […]

Сайд Ж.Бат-Эрдэнэ: 2018 онд Замын хөдөлгөөний осол аваарыг бууруулахад ОНЦГОЙ АНХААРНА

Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”  үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, МХЕГ, МУЗН, Цагдаагийн алба болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов. “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”  үндэсний зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд  Ж.Бат-Эрдэнэ “НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2010 онд […]

Баянхонгор аймгийн нийт нутгийн 86.4 хувь цасан бүрхүүлтэй байна

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын мэдээлснээр, Он гарсаар нийт нутгаар хүйтэрч Заг Байдрагийн нутгаар шөнөдөө -43 градус, өдөртөө -25-30 градус хүрч хүйтэрсэн. Нийт нутгийн 86.4 хувьд хунгар цасан, цасны зузаан тал газартаа 0-8 см, уул, гуу жалгандаа 15-40 см байна.Дээрх цасны зузаан өвсний уртаас илүү учир мал өвөлжилтэнд ноцтой хүндрэл үүсээд байна. Цаашдаа цас нэмж […]

Солонгос улсад эмчлүүлсэн иргэд ЭХ ОРОНДОО хяналтад орох боломжтой

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны хамтарсан БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэдэд үйлчлэх “Эмчилгээний дараах хяналтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хурлын зааланд боллоо. Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ: -“Энэхүү төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн […]

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хөрөгт 5000 СУМНЫ ХОНГИО оржээ

Сүүлийн үед олны танил эрхмүүдийн хөрөгийг бүтээх нь олширсон. Украйны нэгэн уран бүтээлч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Дайны дүр төрх” хэмээн үзжээ. Түүнийг Нью-Йорк хотод НҮБ-ын ассамблейд оролцож байхад Украйн зураач Дариа Марченко энэ бүтээлээ Вашингтонд танилцуулсан байна. Энэ хөрөг зургийг таван мянган ширхэг хонгиогоор бүтээсэн. Харин хонгионуудыг зүүн Украйны нутгаас буюу засгийн газрын цэргүүд […]

Өвөлжилт хүндэрсэн Өвөрхангайд өвс, тэжээлийн эхний цувааг хүргэв

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж […]

Тайванчууд АЛТАН ЗАГАС-ны дүрстэй ЛИПТОН ЦАЙ бүтээжээ

Тайванчууд аяган дотроо алтан загас хөвөхийг харах болжээ.  Амт чанар сайтай басхүү өндөр үнэтэй цай үйлдвэрлэлээрээ алдартай Тайваний компани тун хачирхалтай хэрнээ гайхалтай цайг бүтээгээд байна. Яг л алтан загас мэт харагдах ууттай амтат цай ядаргаа тайлах увидастай ажээ. 25-80 ам.долларын өртөгтэй худалдаалагдаж байгаа цай зарим хүмүүст тун гайхалтай сэтгэгдэл төрүүлж байгаа бол заримд нь […]

Нэрт довтлогч Робин ван Перси “Утрехт”-ийн эсрэг тоглолтод оролцлоо

“Фейеноорд”-доо 14 жилийн дараа эргэн ирсэн Нидерландын нэрт довтлогч Робин ван Перси урьд шөнө “Утрехт”-ийн эсрэг тоглолтод оролцлоо. Тэрбээр 81 дэх минутад сэлгээгээр талбайд гарч, боломжийн тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь гоол хийж чадсангүй. Роттердамд төрсөн ван Перси “Эксельсиор”-т хоёр жил хичээллэсний дараа 1999 онд 16 настайдаа Нидерландын “Их гурвал”-ын нэг болох “Фейеноорд”-д элссэнээр мэргэжлийн […]